Марокко
From Wikipedia, the free encyclopedia
Мароккогийн Хаант Улс ([المملكة المغربية аль-Мамля́ка аль-Магриби́я] Error: {{Lang-xx}}: text has italic markup (help); "аль-Мáгриб" гэдэг нь «өрнөд» гэх утга) гэж Африкийн баруун хойд эрэг, өрнөд умард Африкт орших улс юм. 32 сая орчим хүн амтай, 447,000 орчим км2 газар нутагтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно. Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршино. Зүүн талаараа Алжир, хойд талаараа Испани (усан хилээс гадна Испанийн 2 бяцхан автономит хот болох Сеута, Мелильятай газраар хиллэдэг), болон өөрийн эзэмшилд байлгадаг Баруун Сахарын нутгаар дамжин өмнө талаараа Мавритан улстай хиллэнэ.[16]
Мароккогийн Хаант Улс | |
---|---|
Уриа: الله، الوطن، الملك (Араб) ⴰⴽⵓⵛ, ⴰⵎⵓⵔ, ⴰⴳⵍⵍⵉⴷ (Стандарт Мароккогийн Бербер) | |
Төрийн дуулал: النشيد الوطني (Араб) ⵉⵣⵍⵉ ⴰⵏⴰⵎⵓⵔ (Стандарт Мароккогийн Бербер) "Үндэсний Дуулал" | |
Нийслэл | Рабат 34°02′N 6°51′W |
Томоохон хот | Касабланка 33°32′N 7°35′W |
Албан ёсны хэл |
|
Ярианы хэл | |
Гадаад хэл | |
Угсаатны бүлгүүд (2012)[6] |
|
Шашин |
|
Ард түмний нэршил | Мароккочууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг[8] |
• Хаан | VI Мохаммед |
• Ерөнхий Сайд | Азиз Аханнуч |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Зөвлөхүүдийн танхим |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Үүсгэн байгуулалт | |
• Идрисид улс | 788 |
• Алавитууд (одоогийн династ) | 1631 |
• Протекторат байгуулагдсан | 3 сарын 30, 1912 |
• Тусгаар тогтнол | 4 сарын 7, 1956 |
Газар нутаг | |
• Нийт | 446,300 км2 эсвэл 710,850 km2 (274,460 миль2)[a] (39 эвсэл 57) |
• Усны эзлэх талбай (%) | 0.056 (250 км2) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 37,984,655[9] (39) |
• 2014 тооллого | 33,848,242[10] |
• Нягтаршил | 50.0/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $359.671 тэрбум[11] (55) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $9,808[11] (122) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $142.874 тэрбум[11] (60) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $3,896[11] (123) |
ОТББИ (2015) | 40.3[12] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.683[13] дундаж · 123 |
Мөнгөний нэгж | Марокко дирхам (MAD) |
Цагийн бүс | UTC+1[14] UTC+0 (during Ramadan)[15] |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +212 |
Домэйн нэр | .ma المغرب. |
Вэбсайт maroc.ma | |
|
Марокко нь Африк тивд оршдог боловч Африкийн Холбооны гишүүн бус цорын ганц орон бөгөөд тус холбоонд элсэн орох сонирхолгүй. Гэхдээ тус улс нь Арабын Барилдлага, Арабын Магрибын Холбоо, Франкофони, Исламын Шашинт Улсуудын Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Уулзалтын бүлэг, 77-гийн бүлэгт гишүүнээр элсээд байгаа.