Гибралтарын хоолой
From Wikipedia, the free encyclopedia
Гибралтарын хоолой буюу Жибралтарын хоолой (Араб: مضيق جبل طارق, исп. Estrecho de Gibraltar) нь Атлантын далайг Газар дундын тэнгистэй холбодог, Испанийг Мароккогоос тусгаарладаг хоолой юм. Хоолойн нэр Жибралтар нь араб хэлний Jebel Tariq ("Тарикийн уул"[1]) гэсэн үгнээс гаралтай ч араб хэлээр уг хоолойг Bab el-Zakat буюу "Нигүүлслийн хаалга" гэдэг байна. Эрт цагт Гибралтарын хоолойг "Херкулесийн багана "(гре. Ηράκλειες Στήλες)[2] гэж нэрлэдэг байжээ.
Европ, Африк тивүүд тус хоолойн хамгийн нарийн хэсгээр 14.24 км зайтай байдаг. Хоолойн гүн нь 300-900 метр[3] бөгөөд 20,000 жилийн өмнөх сүүлчийн их мөстлөгийн үед хоёр тив хоорондоо холбоотой байсан байх магадлалтай[4], учир нь тэр үед далайн түвшин одоогийнхоос 110-120 метрээр намд оршиж байжээ[5].
Хоёр тивийн хооронд гаталгаа онгоц 35 минут зарцуулдаг байна. Хоолойн Испанийн тал нь Эль Эстрекогийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд харьяалагдаж, улсын хамгаалалтад байдаг.