Испани хэл
From Wikipedia, the free encyclopedia
Испани хэл буюу Кастиль хэл (испани. el español, el castellano) нь дэлхийн 540 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг. Хамгийн ихээр испани хэлээр ярьдаг улс бол Мексик (120 гаруй сая хүн амтай).
Испани хэл, Кастиль хэл | |
---|---|
Өөрийн нэр | [español, castellano] Error: {{Lang}}: text has italic markup (help) «espaˈɲol», «kasteˈʎano» |
Тархалт | Испани, Латин Америк |
Төрөлх хэлтний тоо | Төрөлх: 400 сая[1][2][3] Бүгд: 500 сая[4] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Бичиг үсэг | Латин үсэг (Испани хувилбар) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Бүгд 21 улсад: Хуулинд заан баталгаажсан: |
Орон нутаг | Пуэрто-Рико (АНУ) Баруун Сахар (Марокко) |
Тохируулагч байгууллага | Испани Хэлний Академиудын Холбоо (Real Academia Española болон бусад 21 үндэсний испани хэлний академи) |
Томьёолбор | |
ISO 639-1 | es |
ISO 639-2 | spa |
ISO 639-3 | spa |
Испани хэл албан ёсны статустай улсууд.
Испани хэл бусад хэлтэй албан ёсны статустай улсууд.
Албан ёсны статусгүй боловч хүн амын нь 20%-с дээш нь ярьдаг улсууд болон АНУ-ын мужууд. |
"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.
НҮБ-ын шийдвэрээр 2010 оноос жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг испани хэлний Өдөр гэж тэмдэглэх болсон.