Баруун Сахар
From Wikipedia, the free encyclopedia
Баруун Сахар (Араб: الصحراء الغربية, бербер: Taneẓṛuft Tutrimt, исп. Sáhara Occidental) нь Хойд Африкт хойд талаараа Марокко, зүүн хойд талаараа Алжир, зүүн болон өмнө талаараа Мавритан улсуудтай хиллэн, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдсэн оршдог, НҮБ-ын хяналт дор орших бүс юм. Газар нутаг нь 266,000 square kilometres (2.86×1012 sq ft). Дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшдаг нутгуудын нэг болох Баруун Сахарын нутгийн ихэнхийг цөлийн бүс эзэлнэ. Хүн амын тоо дөнгөж 500,000 гаруй[3], тэдний талаас илүү нь хамгийн том хот болох Эл Аюнд амьдардаг.
Баруун Сахар
| |
---|---|
Улсууд |
|
Томоохон хот | Эль Аюн |
Газар нутаг | |
• Нийт | 266,000 км2 (103,000 бээр2) |
Хүн ам | |
• Нийт | 565,581[1][2] |
• Нягтрал | 2.03/км2 (5.3/бээр2) |
(2021) | |
Цагийн бүс | UTC+01:00 |
ISO 3166 код | EH |
Баруун Сахар нь Испанийн колони байх үедээ буюу 1960-аад оноос НҮБ-ын хяналтад оржээ[4]. Өдгөө тус бүс нутагт хяналтаа тогтоох талаар Мароккогийн Вант Улс болон Сахарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн болох Полисарио Фронтын Бүгд Найрамдах Ардчилсан Арабын Сахар Улсын (дүрвэгсдийн засгийн газар нь Алжирын Тиндуфт байрладаг) хооронд маргаантай.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр 1991 онд байгуулагдсанаас хойш ихэнх нутгийг (Атлантын далайн эргийн бүх шугамыг оролцуулаад) Марокко улс, үлдсэн хэсгийг Алжирын хүчтэй дэмжлэг бүхий Полисарио/БНАСАУ-ын тал хянаж байна[5]. Олон улсын хэмжээнд, Европын Холбоо, Орос зэрэг томоохон хүчнүүд хоёр талын хооронд төвийг сахисан байр суурь баримталж, аль алинд нь энхтайвны хэлэлцээрийг зөвшөөрөх талаар шахалт үзүүлдэг. Иймээс Марокко, Полисариогийн талууд Африк, Ази, Латин Америкийн хөгжиж буй орнуудаас өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг авахаар хүчин чармайлт гаргаж байгаа юм. Полисарио Фронт нь БНАСАУ-ыг дэлхийн 36 орноор хүлээн зөвшөөрүүлснээс гадна Африкийн Холбоонд гишүүнээр элсч чадсан бол Мароккогийн тал Арабын Барилдлагын ихэнх орон, Африкийн хэд хэдэн орны дэмжлэгийг хүлээж байна[6][7]. Энэ утгаараа хоёр арван зарцуулаад ч шийдэлд хүрээгүй байгаа тус бүс нутгийн асуудал олон улсын байдал өөрчлөгдөхгүй бол ямар нэгэн шийдэлд хүрэх болоогүй байгаа билээ.