Каталони
From Wikipedia, the free encyclopedia
Каталони (кат. Catalunya [kətəˈluɲə], исп. Cataluña [kataˈluɲa], аранаар Catalonha [kataˈluɲa]) нь Испани улсын харьяанд Пиренейн хойгийн дорно умард захад 32 мянган км² газар эзлэж, 7 сая 56 түмэн хүн тээн оршиж буй өөртөө засах нийгэмлэг.
Quick Facts Үндсэн мэдээлэл, Улс төр ба засаг захиргаа ...
Cataluña (испаниар) Catalunya (каталанаар) Catalonha (аранаар) Каталони | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани Испани | ||||
Нийслэл хот: | Барселон | ||||
Нутаг дэвсгэр: | 19,953.15 км² | ||||
Хүн ам: | 7,675,217 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 384.7 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 260 км Баруун-Зүүн: ≈ 240 км | ||||
ISO 3166-2: | ES-CT | ||||
Цахим хуудас: | www.gencat.cat | ||||
Интернэт-ДТД: | .cat | ||||
Төрийн дуулал: | Els Segadors | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
Албан ёсны хэл: | Испани, каталан, аранаар | ||||
ӨЗУ болсон: | 1977 оны есдүгээр сарын 29 | ||||
Ерөнхийлөгч: | Пере Арагонес (КЗБНН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 46 суудал Сенат: 7 суудал | ||||
Захиргааны нэгж: | 4 аймаг, 42 комарка, 946 суурин | ||||
Газрын зураг | |||||
Close
Өөртөө засах нийгэмлэгийн төв нь 1.5 сая хүнтэй Барселон хот. Цаашилбал Каталонийн иргэдийн 70 хувь (5.3 сая) Барселон хотын бөөгнөрөлд аж төрөн сууж байна. Барселон хотыг агуулсан Барселон аймаг ба Жирона, Льейда, Таррагона гэсэн дөрвөн аймаг Каталонид бий.
Каталони хос хэлтэй газар. Испани (хүн амын 46.53%-ийн төрөлх хэл), каталан (37.26%), окситани хэлээр нэвтрэлцэнэ. Замын тэмдэг, гудамжны хаяг гээд бүгд хос бичигтэй.