Испанийн өөртөө засах нийгэмлэг
From Wikipedia, the free encyclopedia
Испанийн Өөртөө Засах Нийгэмлэг (исп. Comunidades Autónomas гэдэг нь Испани улс дахь 17 нутаг дэвсгэрийн нийгэмлэгийг нэрлэх бөгөөд эдгээр нь бусад улсын мужтай адил юм. 1978 оны Испанийн Үндсэн Хуулийн 2-р зүйлд Испани Улс нь «Үндэстэн ба Муж/Бүс нутгаас» бүрдэнэ хэмээн заасан байдаг.[1][2][3] Тиймээс өөртөө засах нийгэмлэгүүд нь өөртөө засах улсын статутыг эдлэн хууль тогтоомжоо гарган хэрэгжүүлэх эрхээр хангагдсан байна. Эдгээр эрх зүйн алийг хэрэгжүүлэх нь нийгэмлэгээс нийгэмлэгт буюу мужаас мужид харилцан адилгүй байдаг.
Испанийн үндсэн хуулийн VIII зүйлийн 143 ба 151-р зүйлд 17 мужийн бүрдэл хэсэг ба тэдгээрийн оршин тогтнолыг зохицуулж өгсөн байна. 17 өөртөө засах мужийн 7 нь зөвхөн нэг аймгаас бүрддэг бол үлдсэн нь хэд хэдэн (ес хүртэл) аймгаас бүрдэнэ. Үүн дээр Сеута ба Мелилья гэх хоёр өөртөө засах хотууд (ciudades autónomas) нэмдэгдэнэ. Испани бол холбооны улс биш харин төвлөрсөн бус нэгдмэл улс юм.[1]