Португал
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Португал Улс (порт. República Portuguesa) нь баруун өмнөд Европ, Иберийн хойгт Испанитай хил залган орших улс юм.
Бүгд Найрамдах Португал Улс | |
---|---|
Төрийн дуулал: A Portuguesa "Португал хүн" | |
Нийслэл ба томоохон хот | Лиссабон 38°46′N 9°9′W |
Албан ёсны хэл | Португал хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Миранд хэл[note 1] |
Иргэншил (2022)[3] |
|
Шашин (2021)[4] |
|
Ард түмний нэршил | Португалчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс[5] |
• Ерөнхийлөгч | Марселу Ребелу де Соуза |
• Ерөнхий Сайд | Антониу Кошта |
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Ассамблей |
Үүсгэн байгуулалт | |
• Анхны гүнлиг | 868 |
• Хоёрдугаар гүнлиг | 1095 |
• Бүрэн эрхт байдал | 6 сарын 24, 1128 он |
• Хаант улс | 7 сарын 25, 1139 он |
• Заморагийн гэрээ | 10 сарын 5, 1143 он |
• Тусгаар тогтнолоо сэргээв | 12 сарын 1, 1640 он |
• Анхны үндсэн хууль | 9 сарын 23, 1822 он |
• Бүгд найрамдах улс | 10 сарын 5, 1910 он |
• Ардчилсан дэглэм | 4 сарын 25, 1974 он |
• Одоогийн үндсэн хууль | 4 сарын 25, 1976[note 2] |
• ЕЭЗН-д нэгдэв | 1 сарын 1, 1986 |
Газар нутаг | |
• Нийт | 92,225.2 км2[6] (109) |
• Усны эзлэх талбай (%) | 1.2 (2015)[7] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 10,467,366[8] (89) |
• 2021 тооллого | 10,343,066[9] |
• Нягтаршил | 113.5/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $460.1 тэрбум[10] (49) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $44,707[10] (42) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $267.7 тэрбум[10] (51) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $26,013[10] (41) |
ОТББИ (2020) | ▼ 31.2[11] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.866[12] маш өндөр · 38 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC (БЕЦ) UTC−1 (Атлантын далай/Азор) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (БЕЗЦ) UTC (Атлантын далай/Азор)) |
Note: Continental Portugal and Madeira use WET/WEST; the Azores are 1 hour behind. | |
Огнооны формат | dd/mm/yyyy |
Жолооны тал | right |
Утасны томьёо | +351 |
ISO 3166 код | PT |
Домэйн нэр | .pt |
|
Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалын нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэл Лиссабон, нөгөөх нь Порту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь португалчууд, дийлэнх олонх нь Христийн шашинтан (түүнд дотроо Католик) юм.
15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа.
Португал нь амьдрах таатай орчин бүрэлдсэн, ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй, ЕХ, НҮБ, Латин хэлт орнуудын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НАТО, Евробүс, Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.