Өмнөд Америк
тив / From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Америк Дэлхийн бөмбөрцөгийн баруун өмнөд хагаст байрлах, баруун талаараа Номхон далай, хойд ба зүүн талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэн орших тив юм. Баруун хойд талд нь Хойд Америк тив ба Карибын тэнгис байрлана.
Quick Facts
|
Close
Өмнөд Америк тив нь Дэлхийн гадаргуугийн 3.5% буюу 17,840,000 хавтгай дөрвөлжин км нутагтай, 2015 оны байдлаар уг тив дээр 413,482,203 хүн амьдарч байна. Өмнөд Америк нь талбайн хэмжээгээр Ази, Африк, Хойд Америкийн дараагаар дөрөвт, хүн амын тоогоор тавд ордог тив юм.