Хойд Америк
тив / From Wikipedia, the free encyclopedia
Хойд Америк нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах тив юм. Хойд талаараа Умард мөсөн далай, зүүн талаараа Хойд Атлантын далай, зүүн урд талаараа Карибын тэнгис, урд болон баруун талаараа хойд Номхон далайгаар хүрээлэгдэн оршино. Өмнөд Америк тив зүүн өмнө талд нь байрлах ба Панамын хоолойгоор тусгаарлагдана.
|
Хойд Америк тив нь 24,490,000 хавтгай дөрвөлжин км буюу дэлхийн нийт гадаргуугийн 4.8 хувь, дэлхийн хуурай газрын 16.4 хувьтай тэнцэх хэмжээний талбайтай. 2013 оны байдлаар ойр орчмын арлуудыг нь оруулж тооцвол нийт 23 улсад 565 сая орчим хүн оршин сууж байгаа нь дэлхийн хүн амын 7.5% гэсэн үг юм.
Хойд Америк тив нь газар нутгийн хэмжээгээр Ази, Африкийн дараа 3 дахь том тив бөгөөд нийт оршин суугчдын тоогоор Ази, Африк, Европын дараа 4-т орно. Хойд ба Өмнөд Америк тивийг нийлүүлээд Америк тив гэж нэрлэх нь бий.
Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд голлох байр суурь эзлэгч бүс нутаг. Ялангуяа АНУ, Канад улс голлох байр суурийг эзэлнэ. Компьютер, анагаах ухаан, сансар судлал, зэвсэг, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон кадми, тугалга, молебдин, мөнгө, цайрын нөөцөөр дэлхийд тэргүүлнэ.