Германы Холбоо
From Wikipedia, the free encyclopedia
Германы Холбоо (Герман: Deutscher Bund [ˈdɔɪ̯t͡ʃɐ bʊnt]) нь 1815 онд германы бүрэн эрхт вангууд болон чөлөөт хотууд нь Австрийн хаан ба Пруссийн хан, Данийн (Хольштайн хамаарна) херцог ба Нидерландын (Люксембург хамаарах тул) их херцогуудын саналаар нэгдсэн улсуудын холбоо байсан юм. Энэхүү улсуудын холбоо нь 1815 оноос 1866 оныг хүртэл оршин тогтносон бөгөөд энэ хугацаандаа холбооны улсын шинж бүхий гишүүн улсуудаас бүрдсэн улс байв. Гэсэн ч Германы Холбоонд төр мэдэл байхгүй, харин зөвхөн олон улсын эрх зүйн гэрээт нийгэмлэгийн шинжтэй байв. Холбооны баримтын өмнөтгөлд бичсэнээр бол хаад ноёд нь байнгын эвсэлд нэгдэх хэдий ч эдгээр нь өөрийн улсыг төлөөлөх төлөөлөгч гэж үзэх ёстой гэжээ.[2] Холбооны үндсэн үүрэг нь гишүүн улсуудын дотоодын болон гадаадын аюулгүй байдлыг хангах ёстой байв. Тиймээс энэхүү холбооны зорилго нь 1806 оны задран мөхсөн Ариуны Ромын Эзэнт Гүрэнтэй харьцуулахад хамаагүй хязгаарлагдмал байсан юм. Нөгөө талаас энэ нь холбооны гишүүн улсуудын холбооны улс гэх ойлголтын талаарх өөр өөр үзэл баримтлалаас шалтгаалан, улс төрийн эрх мэдлийн төлөөх Прусс, Австрийн зөрчил холбоог нураан унагасан юм.[3]
Германы Холбоо герм. Deutscher Bund 1815–1866 | |||||
| |||||
Цаг тооны хэлхээс | |||||
Албан хэл | Герман | ||||
Нийслэл | Франкфурт | ||||
Төрийн хэлбэр | Хаант засаг | ||||
Засаглалын систем | Парламентын хаант засаг | ||||
Нутаг дэвсгэр | 630.100 км² | ||||
Хүн амын тоо – 1815 он – 1847 он |
29,2 сая 47,7 сая[1] | ||||
Хүн амын нягтрал – 1815 он – 1847 он |
46 хүн км² тутамд 76 хүн км² тутамд | ||||
Газрын зураг | |||||
1848-1849 оны хувьсгалын үеэр тус холбооны ач холбогдол байхгүй болон 1848 оны долоодугаар сард үндсэндээ задрав. Хувьсгалыг нухчин дарсны дараа прусс тэргүүлсэн Эрфуртын Холбоо ба австрийн тэргүүлсэн өөр холбооны хамт дахин шинэ холбоог байгуулахаар 1850 оны эцсээр оролдсон ч бүтсэнгүй.
Германы Холбоо нь 1866 оны зун Германы дайнаас үр дүн хуваагдан унав.[4] Прусс ба түүний холбоотон улсууд нэгдэн Хойд Германы Холбоо гэх холбооны улсыг байгуулав. Энэ байгуулагдсан холбооны улс нь Германы Холбооны дараах улс биш байсан хэдий ч, тус холбоонд хэрэглэгдсэн олон санал, санаачлагыг авч хэрэгжүүлсэн байна.[5] 1871 оны эхээр «Германы Холбооны Улс» гэх улс түрхэн хугацаанд оршин тогтнов. 1870 оны арванхоёрдугаар сарын 8-нд Хойд Германы Холбоо нь Байерн, Вюртемберг, Баден, Хессентэй хамтарсан хэлэлцээр хийн холбооны зөвлөлөөс гаргасан тогтоолд: «Энэхүү улс нь Германы Холбоо гэсэн нэртэй байна» гэсэн өгүүлбэрийг «Энэхүү Холбооны Улс нь Германы Эзэнт Гүрэн гэсэн нэртэй байна» гэх өгүүлбэрээр солин, шинэ улсын нэрийг 1871 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэхээр болжээ.[6] 1871 оны дөрөвдүгээр сарын 16-ны эзэнт гүрний үндсэн хуулиар «Германы Холбооны Улс» гэсэн нэрийг үндсэн хуулиас хасав.