Вюртембергийн Хант Улс
From Wikipedia, the free encyclopedia
Вюртембергийн Хант Улс (Герман: Königreich Württemberg [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈvʏʁtəmbɛʁk]) нь өнөөгийн Герман Улсын баруун урд хэсэгт орших хант улс байв. Тус улс нь улс төрийн ноёрхол тогтоохыг эрмэлзэж байсан Францын хаан Наполеон Бонапартын өдөөн хатгалгаар 1806 оны нэгдүгээр сарын 1-нд бүрэн эрхт хант улс болон байгуулагджээ. Хант улс нь (1803 онд их вант улс болсон) Вюртембергийн Херцогт Улсаас бий болжээ. Түүний нийслэл ба ханы ордны хот нь Штутгарт байв.
|
Вюртемберг нь 1806 оноос 1813 оныг хүртэл Францын ашиг сонирхолд нийцсэн Райны Холбооны гишүүн улс байсан ба Напелеоны дайнуудын төгсгөлд Венийн конгрессын тогтоолын дагуу 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны гишүүн улс байв. 1870-1871 оны Франц-Пруссийн дайны дараа хант улс нь Прусс тэргүүлсэн герман үндэстний анхны холбооны улс байгуулах уриаг даган хаант улсын бүрэлдэхүүнд оржээ.
1819 оны үндсэн хуульд үндэслэн[1], үндсэн хуульт хаант засгийг нэлээд эрт эхлүүлсэн ба Германы бусад улсуудтай харьцуулбал илүү ардчилсан, либерал засаглал бүхий улс байв.
Дэлхийн нэгдүгээр дайнд Герман ялагдсан болон 1918 оны арваннэгдүгээр сарын хувьсгалын улмаас Германы сүүлчийн эзэн хаан болох Вюртембергийн II Вилхелм хаан титмээсээ татгалзав. Вюртемберг парламентын ардчилсан засагт шилжсэн ч Германы Хаант Улсын үеийн Ваймарын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Ард Улсаар үлдсэн юм.
1952 онд урьдын хант улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Холбооны Муж Улс Баден-Вюртемберг болжээ.