Хессений Их Херцогт Улс
From Wikipedia, the free encyclopedia
Хессений Их Херцогт Улс (Герман: Großherzogtum Hessen [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈhɛsn̩]) бас Хессен-Дармштадтын Их Херцогт Улс хэмээгдэх улс нь 1806 оноос 1919 оныг хүртэл оршин тогтножээ. Тус улс нь 1806 онд Эзэнт Гүрний Улс болох Хессен-Драмштадтын Ландграфт Улсаас бий болжээ. Улсын ноён нь Хессений ордноос гаралтай бөгөөд эзэмшил нутгаа Райны зүүн талаар нь өргөтгөн, хуучин тэнд нь байсан зүүн Райн дахь Пфальцийн Гүнт Улсыг дуурайн «Райн дахь Хессений Их Херцог» хэмээн цоллуулах болов. Нийслэл ба ордон байх хот нь Дармштадт байсан ба бусад чухал хотуудын тоонд Майнц, Оффенбах, Вормс, Гийзен зэрэг байв.
|
Энэхүү Их Херцогт Улс нь 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны гишүүн улс байв. Майн мөрний хойд талаар орших нутаг дэвсгэрийнхээ хамтаар 1867 оноос 1870 оныг хүртэл Хойд Германы Холбооны гишүүн улс, 1871 оноос 1919 оныг хүртэл Германы Хаант Улсын гишүүн улс байлаа. Ваймарын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан даруй тус улсыг Хессений Ард Улс болгон өөрчилсөн нь өнөөгийн Хессен Муж Улсын өмнөх улс болсон юм.