Пруссийн Хант Улс
From Wikipedia, the free encyclopedia
Пруссийн Хант Улс (Герман: Königreich Preußen [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈpʁɔɪ̯sn̩]) нь Пруссийн ханы ноёрхлын үе буюу 1701 оноос 1918 оныг хүртэл Прусс Улсыг нэрлэж байсан нэр юм.
|
Пруссийн Хант Улс нь Бранденбург-Пруссийн нутаг дэвсгэр дээр Бранденбургийн курфюрст (нэгдүгээр ван буюу их ван) Фрийдрих пруссийн хан болсноор байгуулагдсан аж. Энэ нь Ариун Ромын Эзэнт Гүрний харьяанд байсан Бранденбург болон Германы Ордент Улсаас гаралтай улсын нэрийг өгөгч Пруссийн Херцогт Улсуудаас бүрдэж байв. Хант Улсын нутгийн зүүн хэсэгт анхнаасаа прусс хэмээн нэрлэгдэж байсан газрыг Зүүн Прусс[1] гэж нэрлэдэг байв.
XVIII зуунд Прусс европын таван их гүрний нэг болон Австрийн дараах герман үндэстний хоёрдугаар их гүрэн болж хөгжив. XIX зууны дундаас хойш герман үндэстний улсыг бий болгохыг хүчтэй эрмэлзэх болсон ба 1867 оноос Хойд Германы Холбооны Улс нь давамгайлах гишүүн улс болжээ. 1871 онд энэхүү холбооны улс нь Германы Хаант Улс болон өргөжсөн ба Пруссийн хан нь Германы кайзер боллоо. 1918 оны арваннэгдүгээр сарын хувьсгалаар сүүлчийн хаан ба хан Вилхелм II хаан ширээнээс бууж, хаант засгийг халан үгүй болгов. Ингээд хант улсын үргэлжлэл нь Чөлөөт Улс Прусс болон задарчээ.