Коморос
From Wikipedia, the free encyclopedia
Коморос Улс (Араб: جزر القمر Чузур аль-Катар, комороор قمر Комори, Франц: Comores [kɔˈmɔːʀ]; 2001 оноос хойш албан ёсоор Коморосын Холбооны Улс) нь Энэтхэгийн далай дахь Мозамбикийн хоолойн хойд гарцан дээр Мозамбик ба Мадагаскар хоёр улсын дунд орших арлын холбооны улс юм. Коморос нь Коморын Арлууд дахь үндсэн дөрвөн арлын гурваас бүрддэг. Эдгээрт Их Комор (Нгазиджа), Анжуан (Ндзуани), Мохели (Мвали) болон бусад хэд хэдэн жижиг арлууд ордог. Дөрөв дэх гол арал болох Майот нь Францын далайн чанад дахь департамент боловч холбооны улс бас манайх хэмээн маргадаг байна.
Коморосын Холбооны Улс | |
---|---|
Төрийн дуулал: Udzima wa ya Masiwa (Comorian) Их Арлуудын Эв Нэгдэл | |
Нийслэл ба томоохон хот | Морони 11.69°S 43.26°E / -11.69; 43.26 |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2000)[1] |
|
Шашин | 98% Суннит Ислам (албан ёсны) 2% Христ |
Ард түмний нэршил | Коморчууд |
Төр засаг | Холбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Азали Ассумани |
• Хурлын дарга | Мустадроин Абду |
Хууль тогтоох байгууллага | Холбооны Хурал |
Үүсгэн байгуулалт | |
• Португалийн судлаачдын нээлт | 1503 |
• Францын удирдлага доорх Нгазиджа, Ндзуани, Мвали | 1886 |
• Коморосын протекторат | 9 сарын 6, 1887 |
• Мадагаскарын колонийн хараат байдал | 4 сарын 9, 1908 |
• Францын далайн чандын нутаг | 10 сарын 27, 1946 |
• Коморос улс | 12 сарын 22, 1961 |
• Францаас тусгаар тогтнов | 7 сарын 6, 1975 |
• Исламын Холбооны Бүгд Найрамдах Коморос Улс | 10 сарын 1, 1978[3] |
• Коморосын Холбооны Улс | 12 сарын 23, 2001 |
• Одоогийн үндсэн хууль | 5 сарын 17, 2009 |
Газар нутаг | |
• Нийт | 1,861 км2 (170) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2019 тооцоо | 850,886 (160) |
• Нягтаршил | 457/км2 (27) |
ДНБ (ХАЧТ) | 2019 тооцоо |
• Нийт | $2.446 тэрбум[4] (178) |
• Нэг хүнд ноогдох | $2,799[4] (177) |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $1.179 тэрбум[4] (182) |
• Нэг хүнд ноогдох | $1,349[4] (165) |
ОТББИ (2013) | ▼ 45.0[5] дундаж · 141 |
ХХИ (2021) | ▼ 0.558[6] дундаж · 156 |
Мөнгөний нэгж | Коморос франк (KMF) |
Цагийн бүс | UTC+3 (ЗАЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +269 |
Домэйн нэр | .km |
Коморос нь 1975 онд Францаас салан тусгаар тогтносон. Тус улсын ойролцоогоор 795.000 хүн амын дийлэнх нь дорнод африк болон арабаас гаралтай бөгөөд ихэнх нь муслим. Улсын нэр нь арабаар Чузур аль-Катар (Араб: جزر القمر) бөгөөд энэ нь „Сарны Арлууд“ гэсэн утгатай аж.