Мозамбик
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Африкийн улсын тухай өгүүлнэ. Бусад хэрэглээг, «Мозамбик (салаа утга)»-с харна уу.
Бүгд Найрамдах Мозамбик Улс (порт. República de Moçambique) Африк тивийн зүүн урд эрэг дахь Португалийн колони байсан 1975 онд тусгаар тогтносон улс юм. Дорно талаараа Энэтхэгийн далайгаар 3000 км хүрээлэгддэг байна. Мозанбик улсыг нар зөв тойруулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Эсватини, Зимбабве, Замби, Малави, Танзани гэх зургаан улс хил залгадаг байна.
Quick Facts Бүгд Найрамдах Мозамбик УлсRepública de Moçambique (Португал), Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Мозамбик Улс República de Moçambique (Португал)
| |
---|---|
Төрийн дуулал: Pátria Amada (Португал) "Хайрт эх орон" | |
Нийслэл ба томоохон хот | Мапуту 25°57′S 32°35′E |
Албан ёсны хэл | Португал хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Макуа, Сена, Тсога, Ломве хэл |
Угсаатны бүлгүүд (2017)[1] |
|
Шашин (2020)[2] |
|
Ард түмний нэршил | Мозамбикчүүд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамлах улс[3][4][5] |
• Ерөнхийлөгч | Филипе Ньюси |
• Ерөнхий сайд | Адриану Малеяни |
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Хурал |
Үүсгэн байгуулалт | |
• Португалаас тусгаар тогтнов | 6 сарын 25, 1975 |
• НҮБ-д элсэв | 9 сарын 16, 1975 |
• Мозамбикийн иргэний дайн | 1977–1992 |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 21, 2004 |
Газар нутаг | |
• Нийт | 801,590 км2 (35) |
• Усны эзлэх талбай (%) | 2.2 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 32,513,805[6] (45) |
• Нягтаршил | 28.7/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$48.0 тэрбум[7] (121) |
• Нэг хүнд ноогдох | ▲$1,457[7] (187) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$17.8 тэрбум[7] (128) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $542[7] (185) |
ОТББИ (2014) | ▲ 54.0[8] өндөр |
ХХИ (2021) | ▼ 0.446[9] бага · 185 |
Мөнгөний нэгж | Метикал (MZN) |
Цагийн бүс | UTC+2 (ТАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +258 |
Домэйн нэр | .mz |
Вэбсайт www | |
Close
"Мозамбик" гэдэг үг нь тус улсын өнөөгийн нутаг дэвсгэрийн зүүн хойд эргийн ойролцоох арал дээр захирч байсан нутгийн султан Муса бин Бик-ийн нэрнээс гаралтай юм. 1498 онд Португалчууд арал дээр анх бууж, арлыг султаны нэрээр нэрлэж, дараа нь энэ нэр улс даяар тархжээ.