Дорнод Африк
From Wikipedia, the free encyclopedia
Дорнод Африк, Зүүн Африк – дорно зүгт байгаа Африк тивийн газар орон (бүс нутаг). Нэгдсэн Үндэстний Байгууллага улс төрийн газар зүйн хувьд Африкийг 5 хуваан бүсчлэдгээс Дорнод Африкт доорх ялгаатай 17 улс орныг багтаадаг:[1]
- Бурунди, Кени, Руанда, Танзани, Уганда – энэ 5 улс Дорнод Африкийн Хоршоо байгууллагын гишүүн. Бурунди, Руанда хоёрыг Төв Африкт багтаан үзэх нь бий.
- Жибути, Сомали (Сомалилэндийг багтааснаар[2]), Эритрей, Этиоп – энэ Сомалийн хойгийн 4 улс[3][4][5][6][7]
- Мадагаскар, Мозамбик – энэ 2 улс ихэнхдээ Өмнөд Африкт хамаардаг. Соёлын хувьд Мадагаскар Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн далайн арлуудтай илүү хамаатай.
- Малави, Замби, Зимбабве – энэ 3 улс ер нь л Өмнөд Африкт хамаардаг. Өмнө нь Төв Африкийн Холбоо байгууллагыг үүсгэж байсан.
- Коморын арлууд, Маврики, Сейшелийн арлууд – Энэтхэгийн далайн жижиг арлууд дээр тогтох 3 орон