Уругвай
From Wikipedia, the free encyclopedia
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хэмээх Уругва́й нь (исп. Uruguay) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм.
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс | |
---|---|
Уриа: Libertad o Muerte "Эрх чөлөө эсвэл үхэл" | |
Төрийн дуулал: Himno Nacional de Uruguay "Уругвайн төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Монтевидео 34°53′S 56°10′W |
Албан ёсны хэл |
|
Угсаатны бүлгүүд (2021) |
|
Шашин (2021)[5] |
|
Ард түмний нэршил | Уругвайчууд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Луис Лакалье Поу |
• Дэд Ерөнхийлөгч | Беатрис Архимон |
Хууль тогтоох байгууллага | Ерөнхий Ассамблей |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Бразилаас) | |
• Тунхагласан | 8 сарын 25, 1825 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 8 сарын 27, 1828 |
• Одоогийн үндсэн хууль | 2 сарын 15, 1967 |
Газар нутаг | |
• Нийт | 176,215 км2[6] (89) |
• Усны эзлэх талбай (%) | 1.5 |
Хүн ам | |
• 2011 тооллого | 3,286,314[6] |
• Нягтаршил | 19.8/км2 (206) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $102.503 тэрбум[7] (98) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $28,740[7] (62) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $77.313 тэрбум[7] (80) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $21,677[7] (49) |
ОТББИ (2021) | ▲ 40.8[8] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.809[9] маш өндөр · 58 |
Мөнгөний нэгж | Уругвайн песо (UYU) |
Цагийн бүс | UTC−3 (UYT) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +598 |
Домэйн нэр | .uy |
Хуурай газраар баруун талаараа Аргентин, зүүн талаараа Бразил улсуудтай хиллэдэг бол өмнөд талаараа Ла-Платын булан болон Атлантын далайд гарцтай байна. Нутгийн өрнөд хилээр Уругвай мөрөн урсана. Газар нутгийн хэмжээ 181,034 хавтгай дөрвөлжин километр байх ба 3.5 сая хүн оршин сууж байна. Хамгийн том бөгөөд нийслэл Монтевидео хотод 1.7 сая хүн оршин суудаг.
Түүхэндээ 13000 жилийн өмнө анчин түүвэрлэгчид амьдарч байсан Уругвайд Европынхон анх ирэхэд чарруа хүмүүс амьдарч байжээ. 1680 онд Португалынхан анх Сакраменто колонио байгуулсан ба 18-р зуунд Испанийнхан Монтевидеод цэргийн бэхлэлт барив. 1811, 1828 онд Португал, Испани, Аргентин, Бразилтай тус тус тэмцэлдэж Уругвай улс тусгаар тогтножээ. Хэд хэдэн эдийн засаг, улс төрийн хямралыг туулсан ба 1960-1970 оны үе зүүний үзэл, тухайлбал 1973 оны төрийн эргэлт зэргээр цэргийн дэглэм тогтжээ. Цэргийн дэглэмийн үед социалист чиг баримжаатай байсан бол 1985 оноос хойш ардчилсан үндсэн хуультай болжээ.
Өдгөө Уругвай нь Латин Америкдаа ардчилал, эрх чөлөө, цахим засаглал, авилгын бага хувь зэргээр тэргүүлж байгаа ба тивдээ эдийн засгийн эрх чөлөө, орлогын тэгш байдал, нэг хүнд ноогдох орлого зэргээрээ 2-р байрт орж байна. Шинэчлэл шинэтгэл, хүний хөгжлийн индекс, дэб бүтцээрээ тивдээ 3-рт орж байна. Хар тамхи, ижил хүйстний гэрлэлт, үр хөндөлт, биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрчээ. Уругвай НҮБ, Меркосур, ӨАОБ-ыг анх байгуулагдахад элсчээ.