Турк
From Wikipedia, the free encyclopedia
Турк (Турк: Türkiye [ˈtyɾcije]), албан ёсоор Бүгд Найрамдах Түрк Улс (Турк: Türkiye Cumhuriyeti [ˈtyɾcije dʒumˈhuːɾijeti]), нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газар дундын тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Стамбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар байдаг.
Бүгд Найрамдах Турк Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠲᠦᠷᠻ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: İstiklal Marşı (Турк) "Тусгаар тогтнолын марш" | |
Нийслэл | Анкара 39°N 35°E |
Томоохон хот | Истанбул 41°1′N 28°57′E |
Албан ёсны хэл | Турк хэл[1][2] |
Ярианы хэл |
Жагсаалт
|
Угсаатны бүлгүүд (2016)[4] | |
Ард түмний нэршил | Туркууд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Режеп Тайип Эрдоан |
• Дэд Ерөнхийлөгч | Жевдет Йылмаз |
• Их Хурлын Дарга | Нуман Куртулмуш |
• Ерөнхий шүүгч | Кадир Өзкая |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Их Хурал |
Түүх | |
1299 оны ойролцоо | |
5 сарын 19, 1919 | |
• Үндэсний Их Хурлын засгийн газар | 4 сарын 23, 1920 |
• Султант улс татан буугдсан | 11 сарын 1, 1922 |
• Лозанны гэрээ | 7 сарын 24, 1923 |
• Бүгд найрамдах улс тунхаглагдав | 10 сарын 29, 1923 |
• Одоогийн үндсэн хууль | 11 сарын 9, 1982[5] |
Газар нутаг | |
• Нийт | 783,356 км2 (36) |
• Усны эзлэх талбай (%) | 2.03[6] |
• Нягтаршил | 111[7]/км2 (83) |
ДНБ (ХАЧТ) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $3.832 их наяд[8] (11) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $43,921[8] (46th) |
ДНБ (нэрлэсэн) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $1.114 их наяд[8] (18) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $12,765[8] (71) |
ОТББИ (2019) | ▬ 41.9[9] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.838[10] маш өндөр · 48 |
Мөнгөний нэгж | Туркийн лир (₺) (TRY) |
Цагийн бүс | UTC+3 (TRT) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун гарын |
Утасны томьёо | +90 |
Домэйн нэр | .tr |
Огуз түрэгүүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрх Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.
Хөл бөмбөгийн холбоо, Олимпын хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын Холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.