Османы эзэнт гүрэн
From Wikipedia, the free encyclopedia
Османы эзэнт гүрэн, Османы улс (осм. دَوْلَتِ عَلِيّهٔ عُثمَانِیّه, Devlet-i Âliye-yi Osmâniyye,«Османы Их Улс») гэж 1299 онд ужбэй Осман Газийн удирдлага дор турк, османуудын байгуулсан улс. 1922 он хүртэл 623 жилийн турш Туркэд төвлөн хүчирхгээр оршин тогтнож байсан. 1453 онд Византийн Эзэнт гүрэн нуран унасны дараа Османы Их улс хүчирхэгжиж, Эзэнт улс буюу Султант улс гэж нэрлэгдэх болсон. Энэ Эзэнт улсын дор олон үндэстэн, шашинтан байсны хувьд мөн Эзэнт гүрэн гэж үздэг. Тухайн үедээ бусад улсууд нь Туркийн эзэнт гүрэн, Турк хэмээн мөн нэрлэдэг байжээ. Османы Эзэнт гүрэн Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдал хүлээснээр хаант засаг нь унаж, Лозанны энхийн гэрээний дагуу 1923 онд Бүгд Найрамдах Турк Улс үүссэн байна.
Эзэнт гүрний нийслэл нь Константинополь (өнөөгийн Стамбул) байсан. Газар дундын тэнгисийг бүрэн хяналтдаа байлгаж байсан Османы эзэнт гүрэн зургаан зууны турш Европ болон Дорнын орнуудыг холбосон гүүр болж байжээ.