Рөүд-Айленд
From Wikipedia, the free encyclopedia
Рөүд-Айленд (Англи: Rhode Island) нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Тус муж улс нутаг дэвсгэрээр АНУ-ын хамгийн жижиг муж улс. Рөүд-Айленд баруун талаараа Коннектикут, хойд болон зүүн талаараа Массачусеттс, баруун өмнөд талаараа далайгаар Нью-Йорк муж улсуудтай тус тус хиллэдэг.
Рөүд-Айленд Rhode Island | |||||||||
| |||||||||
Албан ёсны хэл | байхгүй (де-факто англи) | ||||||||
Нийслэл | Провиденс | ||||||||
Хамгийн том хот | Провиденс | ||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 50-д орно | ||||||||
- Нийт | 3,144 км² | ||||||||
- Өргөн | 60 км | ||||||||
- Урт | 77 км | ||||||||
- Усны эзлэх % | 32.4 | ||||||||
- Өргөрөг | 41° 09' N - 42° 01' N | ||||||||
- Уртраг | 71° 07' W - 71° 53' W | ||||||||
Хүн ам | АНУ-д 43-д орно | ||||||||
- Нийт | 1,057,832 (2007 оны тооцоо)[1] | ||||||||
- Нягтшил | 390.78/км² АНУ-д 2-д орно | ||||||||
- Дундаж орлого | $44,619 (17) | ||||||||
Өндөр | |||||||||
- Хамгийн өндөр цэг | Жеримот Хилл[2] 247 м | ||||||||
- Дундаж | 60 м | ||||||||
- Хамгийн нам цэг | Атлантын Далай[2] 0 м | ||||||||
АНУ-д нэгдсэн | 1790 оны тавдугаар сарын 29 (13) | ||||||||
Амбан захирагч | Доналд Карсиери (БНН) | ||||||||
Дэд захирагч | Элизабет Х. Робертс (АН) | ||||||||
АНУ-ын сенатчид | Жек Рийд (АН) Шелдон Вайтхауз (АН) | ||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 | ||||||||
Товчлолууд | RI US-RI | ||||||||
Вэбсайт | www.ri.gov | ||||||||
Тайлбар: * Нийт нутаг дэвсгэр акраар ойролцоогоор 776,957 |
Тус муж улсыг Рөүд-Айленд гэж нэрлэх нь түгээмэл боловч, нутаг дэвсгэрийн ихэнхи нь Хойд Америкийн эх газарт оршдог. Провиденсийн Плантаци нь эх газрыг хэлж байгаа бол, Рөүд-Айленд гэсэн нэр нь Акиднэк арлын албан ёсны нэр юм (одоо Ньюпорт, Миддлтаун, Портсмут хотуудаас бүрдэнэ).[3]
Туйлбартай тусгаар тогтнолын түүхтэй Рөүд-Айленд Америкийн анхны арвангурван колониос хамгийн түрүүнд Британийн ноёрхлоос тусгаар тогтносноо тунхагласан бөгөөд АНУ-ын Үндсэн хуулийг хамгийн сүүлд соёрхон баталсан юм.
Рөүд-Айлендийн эх газрын нутаг дэвсгэрийн аравны нэг орчим хувь нь давстай усаар бүрхэгдсэн бөгөөд муж улсын аль ч хэсэг усны захаас автомашинаар гучин минутаас илүү явахааргүй газар оршдог тул "Далайн муж улс" гэсэн хочийг албан ёсоор авсан боловч урьд нь "Бяцхан Рөүди" гэж олон жил хочилдог байжээ.[4]