Массачусеттс
From Wikipedia, the free encyclopedia
Массачусеттсын Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Massachusetts) нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Өмнө талаараа Рөүд-Айленд, Коннектикут, баруун талаараа Нью-Йорк, хойд талаараа Вермонт, Нью-Хэмпшир муж улсуудтай хиллэдэг. 6.4 сая хүн амын ихэнхи нь Бостоны метрополитан бүсэд оршин суудаг. Энэхүү харьцангуй жижиг муж улсын зүүн хагас нь хотожсон буюу хагас хотожсон бүс бол баруун хагас нь их төлөв хөдөөний бүс юм. Массачусеттс нь Шинэ Английн зургаан муж улс дундаа хамгийн олон хүн амтай муж улс бөгөөд хүн амын нягтшилаар АНУ-д гуравт, нэг хүнд ногдох ДНБ-ээр дөрөвт ордог.
Массачусеттсын Хамтын Нөхөрлөл Commonwealth of Massachusetts | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи | ||||||||||
Нийслэл | Бостон | ||||||||||
Хамгийн том хот | Бостон | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Их Бостон | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 44-д орно | ||||||||||
- Нийт | 27,336 км² | ||||||||||
- Өргөн | 295 км | ||||||||||
- Урт | 182 км | ||||||||||
- Усны эзлэх % | 25.7 | ||||||||||
- Өргөрөг | 41° 14′ N - 42° 53′ N | ||||||||||
- Уртраг | 69° 56′ W - 73° 30′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 14-д орно | ||||||||||
- Нийт | 6,449,755 (2007 оны тооцоо)[1] | ||||||||||
- Нягтшил | 312.7/км² АНУ-д 3-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $56,592 (7) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Грэйлок уул[2] 1,064 м | ||||||||||
- Дундаж | 150 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Атлантын Далай[2] 0 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1788 оны хоёрдугаар сарын 6 (6) | ||||||||||
Амбан захирагч | Дивал Патрик (АН) | ||||||||||
Дэд захирагч | Тим Мөррэй (АН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Тед Кеннеди (АН) Жон Керри (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 | ||||||||||
Товчлолууд | MA Mass. US-MA | ||||||||||
Вэбсайт | www.mass.gov | ||||||||||
Массачусеттс Америкийн түүхийн туршид чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Плимөт нь Хойд Америк дахь Английн хоёрдахь байнгын суурин болсон. Массачусеттсийн олон хотыг 1620-1630-аад оны үед Английн колоничлогчид байгуулжээ. XVIII зууны үед Бостонд үймээн дэгдсэн нь Америкийн хувьсгал гарахад хүргэж, улмаар АНУ Их Британиас тусгаар тогтноход хүргэсэн тул "Эрх чөлөөний өлгий" гэгдэх болсон. XIX зуунд Массачусеттс боолчлолыг устгасан АНУ-ын анхны муж улс болжээ. Түүнчлэн Массачусеттс Америкийн иргэний дайны өмнө архидалтын эсрэг хөдөлгөөн болон боолчлолын эсрэг үйл ажиллагааны гол төв болж байсан. 2004 онд Массачусеттс ижил хүйстний гэрлэлтийг хууль ёсоор зөвшөөрсөн АНУ-ын анхны муж улс болжээ. Тус муж улсаас олон нэртэй улс төрчид төрөн гарсны дотор Адамсынхан болон Кеннедийнхнийг дурдахад хангалттай.
Анхандаа хөдөө аж ахуй болон Европтой хийх худалдаанаас хамааралтай байсан Массачусеттс үйлдвэрийн хувьсгалын үеэр аж үйлдвэрийн төв болон хөгжжээ. XX зууны эхний хагаст бага цалин хөлстэй Өмнөдийн муж улсууд руу үйлдвэрүүд нүүн байршсан нь эдийн засгийг зогсонги байдалд оруулсан. Массачусеттсийн эдийн засаг Дэлхийн хоёрдугаар дайны дараа эргэн сэргэж, 1990-ээд оны үед цэцэглэн хөгжиж эхэлжээ. Тус муж улс дээд боловсрол, анагаах ухаан, өндөр технологиор дэлхийд тэргүүлдэг билээ.