Зүүн Герман
From Wikipedia, the free encyclopedia
Зүүн Герман буюу албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (герман. Deutsche Demokratische Republik, товч. DDR) 1949 оны 10 дугаар сарын 7-ноос 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Төв Европт оршиж байсан нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмтэй улс байсан юм. Албан бусаар Зүүн Герман (герман. Ostdeutschland) гэж нэрэлдэг байсан.
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс Deutsche Demokratische Republik
| |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1949–1990 | |||||||||
Уриа: "Proletarier aller Länder, vereinigt Euch!" ("Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!") | |||||||||
Төрийн дуулал: "Auferstanden aus Ruinen" ("Балгасаас боссон") | |||||||||
Төлөв | Бүрэн эрхт улс | ||||||||
Нийслэл ба томоохон хот | Зүүн Берлин[lower-alpha 1] 52°31′N 13°24′E | ||||||||
Албан ёсны хэл | Герман хэл Сорб хэл (зөвхөн Дрезден болон Коттбус хотын хэсгээр) | ||||||||
Шашин | Зүүн Герман дахь шашин шүтлэг | ||||||||
Ард түмний нэршил |
| ||||||||
Төр засаг | Холбооны Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс (1949–1952) Нэгдмэл Марксист–Ленинист нэг-намын[1] социалист бүгд найрамдах улс (1952–1989) Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс (1989–1990 оны 10 сар) | ||||||||
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | |||||||||
• 1946–1950[lower-alpha 2] | Вильхельм Пик ба Отто Гротеволь[lower-alpha 3] | ||||||||
• 1950–1971 | Валтер Ульбрихт | ||||||||
• 1971–1989 | Эрих Хонеккер | ||||||||
• 1989[lower-alpha 4] | Эгон Кренц | ||||||||
Төрийн тэргүүн | |||||||||
• 1949–1960 (анхны) | Вильхельм Пик | ||||||||
• 1990 (сүүлчийн) | Сабине Бергманн-Поол | ||||||||
Засгийн газрын тэргүүн | |||||||||
• 1949–1964 (анхны) | Отто Гротеволь | ||||||||
• 1990 (сүүлчийн) | Лотар де Майциере | ||||||||
Хууль тогтоох байгууллага | Волькскаммер | ||||||||
• Дээд танхим | Лендеркаммер[lower-alpha 5] | ||||||||
Түүхэн эрин | Хүйтэн дайн | ||||||||
• Үндсэн хуулиа батлав | 10 сарын 7, 1949 | ||||||||
• 1953 оны бослого | 6 сарын 16, 1953 | ||||||||
5 сарын 14, 1955 | |||||||||
• Берлиний хямрал | 6 сарын 4, 1961 | ||||||||
• ХБНГУ-тай үндсэн гэрээг байгуулав | 12 сарын 21, 1972 | ||||||||
9 сарын 18, 1973 | |||||||||
• Тайван хувьсгал | 10 сарын 13, 1989 | ||||||||
• Берлиний ханын нуралт | 11 сарын 9, 1989 | ||||||||
• Эцсийн шийдвэр | 9 сарын 12, 1990 | ||||||||
• Дахин нэгдэл | 10 сарын 3, 1990 | ||||||||
Газар нутаг | |||||||||
• Нийт | 108,875 км2 | ||||||||
Хүн ам | |||||||||
• 1950 | 18,388,000[lower-alpha 6][2] | ||||||||
• 1970 | 17,068,000 | ||||||||
• 1990 | 16,111,000 | ||||||||
• Нягтаршил | 149/км2 | ||||||||
ДНБ (ХАЧТ) | 1989 тооцоо | ||||||||
• Нийт | $525.29 тэрбум[3] | ||||||||
• Нэг хүнд ноогдох | $26,631[3] | ||||||||
ХХИ (1990 формула) | 0.953[4] маш өндөр | ||||||||
Мөнгөний нэгж |
| ||||||||
Цагийн бүс | (UTC+1) | ||||||||
Жолооны тал | баруун | ||||||||
Утасны томьёо | +37 | ||||||||
Домэйн нэр | .dd[lower-alpha 7][5] | ||||||||
| |||||||||
Өнөөдөр | Герман | ||||||||
Зүүн Германы анхны далбааг 1949 онд баталсан ба Баруун Германы далбаатай адилхан байв. 1959 онд засгийн газар Зүүнийг Баруунаас ялгах зорилготой үндэсний сүлдтэй далбааны шинэ хувилбарыг баталсан. |
Дэлхийн хоёрдугаар дайны дараа одоогийн Герман Улс нь дайнд ялсан холбоотнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын хяналтын бүсүүдэд хуваагдсан байлаа.
1949 оны 10-р сарын 7-нд ЗХУ-ын хяналтад байсан хэсэг нь коммунист дэглэмтэй, тусгаар улс болжээ. БНАГУ нь социалист орнуудын гол гишүүн орны нэг байсан бөгөөд Варшавын гэрээний орнуудын байгуулагын гишүүн байжээ. 1990 онд Берлиний хана нурж Герман Улс нэгдэх хүртэл оршиж байсан улс юм.
1973 онд БНАГУ, ХБНГУ бие биенээ хүлээн зөвшөөрсний дараа барууны улс орнууд БНАГУ-ыг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд 1973 онд ХБНГУ хоёулаа НҮБ-д элссэн байна.