Берлиний хана
From Wikipedia, the free encyclopedia
Берлиний хана (герм. Berliner Mauer) нь Германы хуваагдлын үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын талаас босгосон хил хамгаалах систем бөгөөд энэ нь 28 жил гаруй буюу 1961 оны 8-р сарын 13-наас 1989 оны 11-р сарын 9-ийг хүртэл Ардчилсан Германы нийслэлийг Баруун Берлинээс тусгаарлах байгууламж байв.
f1
Берлиний хана Герман: Berliner Mauer | ||
---|---|---|
Баруун Берлин талдаа граффити, Зүүн Берлин талдаа Луизенштадтын сувгийн тэгшилсэн байгууламж харагдах, 1986 он | ||
Ашиглалт | Хил | |
Байршил | Берлин | |
Нийт урт | 160 км гаруй | |
Нээлхийн тоо | Хилийн гарцууд (газрын зургаас үзэх) | |
Өндөр | 3,60 м[1] | |
Барьсан өртөг | 400 сая Ардчилсан Германы марк | |
Барьж эхэлсэн | 1961 он | |
Байрлал | ||
| ||
1989 оноос өмнөх Берлиний хананы газрын зураг (хүрэн), * баруун ба өмнөд Берлиний гаднах тойрог * Хилийн гарцууд 1–14 * Нутаг дэвсгэрийн солилцоо A: Штаакен – Гатов/Вилхелмштадт (1945) * Нутаг дэвсгэрийн солилцоо B: Шпандау – Фалкензее (1970 оноос хойш) * Нутаг дэвсгэрийн солилцоо C: Цээлендорф – Бабелсберг (1970 оноос хойш) * Секторууд: I = Франц, II = Их Британи, III = АНУ (V Штайнштүккений хамт), IV = «Ардчилсан сектор» хэмээгдэх (Зүүн Берлин) | ||
1989 оноос өмнөх Берлиний хананы газрын зурагp1 |
Берлиний хана нь хуучин Баруун (хуучин Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) ба Зүүн Германы хоорондох хилээс ялгаатай.
Берлиний хана нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах холбоотнуудын тогтоосон дэгийн дагуу дөрвөн бүст хуваагдсан хот бөгөөд энэ нь АНУ тэргүүлсэн барууныхан ба ЗХУ тэргүүлсэн социалист улсуудын хоорондох хүйтэн дайны зөрчлийн бэлгэдэл болж байв. Ханыг 1961 оны 8-р сарын эхээр ЗХУ-аас гаргасан тогтоолын дагуу хэд хоногийн дараа Зүүн Германы Засгийн газар барьсан юм. Берлиний хана нь есөн жилийн өмнөөс Зүүн ба Баруун Германы хоорондох дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүднээс барьсан байсан 1,378 километр урт хилийн шугамыг гүйцээн бөглөсөн үйлдэл байлаа.
Ардчилсан Германы хилийн цэргүүдийн хувьд 1960 оноос хойш „хууль бусаар хил зөрчигчдийг“ албан бусаар шууд буудах тушаалтай байсан ба үүнийг 1982 онд л хуульчлан мөрдсөн байдаг. Нийт 167,8 километр урт, хатуу хяналттай хилийн зурвасыг зүүнээс баруун Берлин рүү даван оргох гэсэн оролдлого нь амжилтгүй болон буудуулан хороогдсон хүмүүсийн судалгааг (2009 он) гаргахад 136-245 хүн гэж гарсан байдаг. Гэсэн ч энэ нь яг Берлиний ханан дээр амь үрэгсдийн үнэн бодит тоо биш юм.
1989 оны 11-р сарын 9-ний үдшийн төрийн эргэлтийн үр дүнд Берлиний ханыг нээсэн байна. Энэ нь Ардчилсан Германы иргэдийн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн тэмцлийн үр дүн байв. Берлиний хана нээгдсэнээс хойш нэг жилийн дотор СЭНН-ын дарангуйлал унан, Зүүн Герман Улс задран байхгүй болж, хоёр Германыг нэгдүүлэх үйл явцууд өрнөжээ.