Гуулин улс
From Wikipedia, the free encyclopedia
Курё (сол. 고려 Goryeo) хэмээх Гуулин (Хятад: 高麗 Gāolí) нь 918—1392 оны хооронд 474 жилийн турш Солонгос оронд оршин байсан солонгос хаант улс байв. Улсын эзнийг ван гэж цоллодог. Солонгосын түүхэн дэх Хожуу гурван улсын үеийг (889-935 он) төгсгөж нэгдсэн улс болон тогтсон ба 918 онд Ван Гон үүсгэн байгуулжээ. Гуулин улс нь өмнөх Нэгдсэн Шиллагийн адилаар буддын шашныг дэлгэрүүлж улсын шашин болгожээ. Өрнө Ази хүртэл худалдаа арилжаа цэцэглэсэн ба тус үед солонгос хэл соёл, урлаг хөгжин тогтжээ. Нийслэл Кэгён (өнөөгийн Кэсон) байв.
Курё | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
918–1392 | |||||||||||||||
Төлөв | Тусгаар улс[1][lower-alpha 1] (918–1270, 1356–1392) Юань улсын тоглоомын улс (1270–1356) | ||||||||||||||
Нийслэл | Гол : Кэгён[lower-alpha 2][lower-alpha 3] Түр : Чорвонь (918–919) Канхва[lower-alpha 4] (1232–1270) Ханьян[lower-alpha 5] (1382–1383, 1390–1391)[3] | ||||||||||||||
Нийтлэг хэл | Хожуу Эртний Солонгос, Дундад Солонгос хэл, Сонгодог Хятад хэл (literary)[4][5] | ||||||||||||||
Шашин | Буддизм (төрийн шашин), Күнзийн сургаал, Бомбын шашин, Бөө мөргөл | ||||||||||||||
Ард түмний нэршил | Солонгосчууд | ||||||||||||||
Төр засаг | Хаант засаг
| ||||||||||||||
Хаан/Эзэн хаан[lower-alpha 6] | |||||||||||||||
• 918–943 | Тэжу (анхны) | ||||||||||||||
• 1389–1392 | Конян (сүүлчийн) | ||||||||||||||
Цэргийн дарангуйлагч | |||||||||||||||
• 1170–1174 | И Юбан (анхны) | ||||||||||||||
• 1270 | Им Юмү (сүүлчийн)) | ||||||||||||||
Түүх | |||||||||||||||
• Тэжу хаан ширээнд залрав | 7 сарын 25, 918 | ||||||||||||||
• Хожуу гурван улс нэгдэв | 936 | ||||||||||||||
• Курё–Киданы дайн | 993–1019 | ||||||||||||||
• Курё-Зүрчидийн дайн | 1104–1109 | ||||||||||||||
• Цэргийн дарангуйлал | 1170–1270 | ||||||||||||||
1231–1259 | |||||||||||||||
1270–1356 | |||||||||||||||
• Конян хаан ширээнээс буув | 7 сарын 12, 1392 | ||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||
• N/A | 3,000,000–5,000,000[9] | ||||||||||||||
Мөнгөний нэгж | Курёгийн зоос | ||||||||||||||
| |||||||||||||||
Өнөөдөр | Умард Солонгос Өмнөд Солонгос |
Умард зүгт Кидан, дараа нь Алтан улстай хиллэж байсан ба монгол Юань улсын нөлөөнд сөхөрч 1270 оноос хараат улс болжээ. Юань улсын гүнжтэй ван нь гэрлэж хүргэн болдог байв. Хятадад 1368 онд монгол Юань улс унаж, хятад Мин улс тогтсоноор Курёгийн дотоодод хагарал гарч 1388 онд Мин рүү довтолохоор явсан И Сон-ге жанжин хил дээрээс буцан ирж төр эргүүлж 1392 онд Гуулин улсын үеийг төгсгөж, Чусонийг үндэслэжээ.