Солонгосчууд
Солонгос / From Wikipedia, the free encyclopedia
Солонгосчууд (өмнөдөд сол. 한국인 Hanguk-in, 한국 사람 Hanguk saram; умардад сол. 조선인 Chosŏnin, 조선 사람 Chosŏn saram) — Солонгосын уугуул, одоо цагт Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын үндсэн хүн ам болдог угсаатны нийтлэг.
Солонгос үндэстэн 한국인 / 조선인 | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Дэлхий даяар — 80 сая.[1] Үүнээс: Өмнөд Солонгос (БНСУ) — 50,062,000[2] Умард Солонгос (БНАСАУ) — 24,051,218[3] Хятад (БНХАУ) — 2,336,771[4] Америк (АНУ) — 2,102,283[4][5] Япон — 904,512[4] Канад — 223,322[4] Орос (ОХУ) — 222,027[4] Узбекистан (БНУзбУ) — 175,939[4] Австрали (АХУ) — 125,669[4] Филиппин (БНФилУ) — 115,400[4] Казахстан (БНКазУ) — 103,952[4] |
Хэл аялга | Солонгос хэл (76 сая хэлтэнтэй), бусад хэл |
Шүтлэг | Христийн, Буддын, Бөөгийн шүтлэгтэй. Мөн нэлээд хувь нь шашин шүтдэггүй. Күнзийн суртлын суурь байдаг.[6][7] |
Өдгөө 75 сая орчим Солонгос үндэстэн хоёр Солонгосын хойгт суурьшдаг. Хятадад 2.1 сая, Японд 900 мянга гаруй, дэлхийд бүгд 7 орчим сая Солонгос угсаатан байна.
Япон, Шинэ Зеланд, АНУ, Казахстан, Канад, Узбекистан болон Австрали зэрэг орнуудад хүн амынх нь 0,5% орчим нь солонгос үндэстэн байдаг ажээ.
Солонгосчууд олон зуун жил дангаар улстай байснаас Солонгос хэл ганцаар сондгойрдог, заримдаа Алтай хэлний язгуурт ангилагддаг. Солонгос хэлийг тэмдэглэхэд Ханзыг ашигладаг байсан бол одоо 1446 онд Сэжүн вангийн зохиосон Хангыл үсгээр бичдэг.