Прусс
From Wikipedia, the free encyclopedia
Прусс Улс (Герман: Preußen, прус. Prūsija, Латин: Borussia) нь дундад зууны төгсгөлөөс Балтын тэнгисийн эрэг дагуу Брандебург-Пруссээс эхлэн Померан, Польш, Литва хүртэл газар нутгийг хамран, Дорнод ба Төв Европт оршин тогтносон, нутаг дэвсгэрээ 19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үед хамгийн ихээр тэлсэн, түүхэн улс юм.
Прусс | |
---|---|
1525–1947[lower-alpha 1] | |
Уриа: Gott mit uns Nobiscum deus ("Бурхан бидэнтэй хамт") | |
Төрийн дуулал: (1820–1830) Борусси (1820–1830) (1830–1840) Preußenlied "Пруссийн дуу" | |
Нийслэл | Кёнигсберг (1525–1701; 1806)
Берлин (1701–1806; 1806–1947) |
Нийтлэг хэл | Албан ёсны: Герман хэл |
Шашин | 1880 оны Пруссын хаант улс дахь шашин шүтлэг Олонх: 64.6% Нэгдмэл Протестант (Лютеран, Кальвинизм) Цөөнх: 33.8% Католик 1.3% Еврей 0.2% Бусад христ 0.1% Бусад |
Ард түмний нэршил | Пруссчууд |
Төр засаг | Феодалын хаант засаг (1525–1701) Хэмжээгүй эрхт хаант засаг (1701–1848) Холбооны парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг (1848–1918) Холбооны холимог бүгд найрамдах улс (1918–1932) Авторитар ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (1932–1933) Нацист нэг намын дарангуйлал (1933–1945) Холбоотны эзэлсэн Герман (1945–1947) |
Гүн | |
• 1525–1568 | I Альбрехт (анхны) |
• 1688–1701 | I Фридрих (сүүлийн) |
Хаан | |
• 1701–1713 | I Фридрих (анхны) |
• 1888–1918 | II Вильхелм (сүүлийн) |
Ерөнхий Сайд[a] | |
• 1918 | Фридрих Эберт (анхны) |
• 1933–1945 | Херман Геринг (сүүлийн) |
Түүхэн эрин | Эрт орчин үеийн Европоос орчин үе хүртэл |
• Пруссийн Херцогт Улс | 4 сарын 10, 1525 |
• Бранденбургтай нэгдсэн | 8 сарын 27, 1618 |
• Пруссийн хаант улс | 1 сарын 18, 1701 |
• Пруссийн Чөлөөт Улс | 11 сарын 9, 1918 |
1 сарын 30, 1934 | |
2 сарын 25, 1947[lower-alpha 2] | |
Хүн ам | |
• 1816[2] | 10,349,000 |
• 1871[2] | 24,689,000 |
• 1939[2] | 41,915,040 |
Мөнгөний нэгж | Рейхсталер (1750 он хүртэл) Прусс талер (1750–1857) Холбооны талер (1857–1873) Алтан марк (1873–1914) Герман цаасан марк (1914–1923) Райхсмарк (1924–1947) |
|
Прусс гэх нэрээр уг нь зөвхөн Германы Ордент Улсыг нэрлэдэг байсан ба энэ нь Ариун Ромын Эзэнт Гүрний ноёрхлын нутгаас гадна байсан өрнөд балтын Пруссчуудийн нэр юм. Пруссийн Херцогт Улсын хоенцоллерн удмын херцог нь 1701 онд «Пруссийн Хан» болон хэргэм нэмсэн учраас анхандаа түүний эзэмшил нутаг дэвсгэрийг, сүүлд түүний гаднах нутгийн хамтаар нь «Пруссийн Хант Улс» хэмээн нэрийдэх болов.
Пруссийн Хант Улс нь 1815 оноос Германы Холбооны гишүүн улс байж байгаад, 1866 оноос Хойд Германы Холбоог толгойлогч улс болсон ба 1871 онд Германы Хаант Улсыг байгуулах үндсэн хүчин байв. Ваймарын Бүгд Найрамдах Улсын үед буюу 1918 оноос хойш Чөлөөт Улс Пруссийг «Ардчиллын тулгуур багана» хэмээн үздэг байлаа. Үндэсний социализмын үед чөлөөт улс нь өөр бие даасан байдлаа алдав. 1947 онд Холбоотнуудын Хяналтын Зөвлөл Пруссийг де-юре задарсан хэмээн зарлав.
Херцогт Улсын нийслэл ба дараах Пруссийн Хант Улсын нийслэл нь Көнигсберг, харин бүхэл улсын хэмжээнд нийслэл нь Берлин байв.