Дани хэл
From Wikipedia, the free encyclopedia
Дани хэл (дани. dansk, dansk sprog) — Герман хэлний салаа скандинав хэлнүүдийн нэг бөгөөд дани хүмүүсийн ярьдаг хэл. Дани улс болон умард Германд тархсан хэл. Тус хэлээр нийт 5,7 орчим сая хүн ярьдаг.
Данийн Хаант улсын албан ёсны хэл; XV— XIX зуунд Норвегийн албан ёсны хэл байсан. XIX зууны дунд үе хүртэл умард Германы Шлезвиг-Гольштейнд мөн албан ёсны хэл байсан. Исландад сургуулийн хүүхдүүд 6-р ангиас эхлэн заавал үзэх ёстой хэл ажээ.
"Үндсэн" дани хэл (Rigsdansk) Копенхаген болон түүний ойр орчмын нутагт ярьдаг; Бараг бүх арал өөрийн гэсэн аялгатай байдаг. Аялгыг 3 бүлэгт хуваадаг.
- баруун (Ютланд, Ютиш) - Ютландын хойг, өмнөд, баруун, зүүн Ютландад хуваагддаг;
- арлууд - Зеланд, Фюн, Данийн өмнөд арлууд;
- зүүн аялга Борнхолм арал; өмнө нь орчин үеийн Шведийн өмнөд нутаг, аялга нь хожим Өмнөд Швед болсон.
Данийн утга зохиолын хэл 18-р зуунд үүссэн. Зеландын аялгад үндэслэсэн гэж үздэг.