Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан
From Wikipedia, the free encyclopedia
Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан (Герман: Völkerschlacht bei Leipzig, Франц: Bataille de Leipsick) нь 1813 оны аравдугаар сарын 16-аас 19-ийг хүртэл үргэлжилсэн чөлөөлөх дайныг шийдвэрлэсэн тулалдаан байсан юм. Энэ тулалдаанд Хаант Орос, Прусс, Австри, Швед гэсэн холбоотнуудын цэрэг, Наполеон Бонапартын цэргийн эсрэг тулалдсан юм.[6]
Огноо | 1813 оны аравдугаар сарын 16-аас 19-н хүртэл |
---|---|
Байрлал | Лайпциг, Заксены Хант Улс |
Үр дүн | Эвслийн шийдвэрлэх ялалт |
Үр дагавар | Райны ар луу Францын армийн ухралт |
Зөрчилдөгч талууд | |
---|---|
Франц 1804 Франц |
Оросын Хаант Улс 1721 Хаант Орос |
Удирдагч | |
Франц 1804 Наполеон Бонапарт |
Австрийн Хаант Улс Карл Филипп цу Шварценберг |
Цэргийн хүч | |
Аравдугаар сарын 16: 190.000 цэрэг 690 үхэр буу[1] |
Аравдугаар сарын 16: 205.000 цэрэг 918 үхэр буу[2] Аравдугаар сарын 19: 365.000 цэрэг 1500 үхэр буу[3] |
Хохирол | |
72.000 |
54.000 үхсэн ба шархадсан |
1813 оны хаврын давшилт
Люнебург – Мөккерн – Халле – Гроссгөршен – Герсдорф – Баутцен – Райхенбах – Неттелнбург – Хаинау – Луккау
1813 оны намрын давшилт
Гроссбээрен – Кацбах – Дресден – Хагелберг – Кулм – Денневиц – Гөөрдэ – Алтенбург – Виттенберг – Вартенбург – Лийбертволквиц – Лайпциг – Торгау – Ханау – Хоххайм – Данциг
1814 оны өвлийн давшилт
Эпинал – Коломбе – Бриенне – Ла Ротьере – Шампобер – Монмирай – Шато-Тьерри – Вошам – Морман – Монтро – Бар-сюр-Обе – Суасон – Краон – Лаон – Реймс – Арси-сюр-Обе – Фер-Шампенуаз – Сан-Дизье – Кле – Вилпариси – Парис
1815 оны зуны давшилт
Катр-Бра – Линьи – Ватерлоо – Вавр – Парис
19-р зууны эхэнд болсон уг тулалдаанд арав гаран улсын 600.000 гаруй цэрэг оролцсон тус тулалдаан нь магадгүй дэлхийн түүхэн дэх хамгийн том тулалдаан байв.[7] Наполеоны түрэмгийллийн эсрэг чөлөөлөх дайнуудыг шийдвэрлэсэн тус тулалдаанд оросууд, пруссчүүд, австричууд, шведүүдийн эвслийн цэрэг Наполеон Бонапартын цэргийг ялснаар, түүнийг Германы холбоотнуудаа орхин, үлдсэн цэргээ авч ухрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг.
Тулалдаанд 600.000 гаруй цэрэг оролцон, 92.000 цэрэг алагдсан буюу шархадсан байна.
Тулалдааны зуун жилийн ойн өдөр буюу 1913 онд Лайпциг хотод 91 метрийн өндөртэй Үндэстнүүдийн тулалдааны хөшөө хэмээх хөшөөг босгожээ. Энэ хөшөөг босгосон газар нь хамгийн ширүүн байлдаан болсон ба цэргүүдийн дийлэнх амиа алдсан газар аж.