Хөх Түрэгийн хаант улс
From Wikipedia, the free encyclopedia
Түрэгийн хаант улс (551-744) нь 552 онд нүүдэлчин түрэг аймгууд Нирун улсыг бут цохисны дараа Алтайн түрэгийн удирдагч Буманы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан нь удалгүй Баруун Түрэгийн хаант улс, Зүүн Түрэгийн хаант улс гэж хоёр хуваагджээ. Зүүн Түрэгийн хаант улс 745 онд Уйгур улсад цохигдох хүртлээ Монголд оршин тогтнож байв.
Түрэгийн Ханлиг | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
552–603 | |||||||||||||
Төлөв | Ханлиг (Нүүдэлчдийн эзэнт гүрэн) | ||||||||||||
Нийслэл |
| ||||||||||||
Нийтлэг хэл | |||||||||||||
Шашин | Тэнгэр шүтлэг | ||||||||||||
Ард түмний нэршил | Түрэгүүд | ||||||||||||
Хаан | |||||||||||||
• 552 | Буман хаан (анхны) | ||||||||||||
• 599–603 | Тарду хаан (сүүлчийн) | ||||||||||||
Ябгу | |||||||||||||
• 552–575 | Истеми (анхны) | ||||||||||||
• 575–599 | Тарду (сүүлчийн) | ||||||||||||
Түүх | |||||||||||||
542 | |||||||||||||
• Байгуулагдсан | 552 | ||||||||||||
• Түрэгийн иргэний дайн | 581 | ||||||||||||
• Богино дахин нэгдэл | 603 | ||||||||||||
• Баруун болон Зүүн Түрэгийн хаант улсуудад хуваагдав | 603 | ||||||||||||
Газар нутаг | |||||||||||||
557[9][10] | 6000000 км2 | ||||||||||||
|
Түрэг аймгийн зонхилогч Буман Нирун улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Tүрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр Уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.