Сар
From Wikipedia, the free encyclopedia
Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв (барицентр) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх орбитийн үе) харагддаг байна.
Дэлхийн хойд хагасаас авсан бүтэн сарын зураг |
||||||||||
Орбит | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Апоцентр | 405,696 км (0.002 7 а.н.) | |||||||||
Перицентр | 363,104 км (0.002 4 а.н.) | |||||||||
Их хагас тэнхлэг | 384,399 км (0.002 57 а.н.[1]) | |||||||||
Эксентриситет | 0.054 9[1] | |||||||||
Орбитын үе | 27.321 582 өдөр (27 өдөр 7 цаг 43.1 мин[1]) | |||||||||
Үзэгдэх орбитын үе | 29.530 589 өдөр (29 өдөр 12 цаг 44 мин 2.9 сек) | |||||||||
Дундаж орбитын хурд | 1.022 км/с | |||||||||
Хазайлт | 5.145° (эклиптикт)[1] (дэлхийн экваторт 18.29°-с 28.58°-н хооронд) |
|||||||||
Өгсөгч уулзварын уртраг | 18.6 жилд нэг орбитийн эргэлтээр буцна | |||||||||
Перицентрийн аргумент | 8.85 жилд нэг эргэлтээр урагшилна | |||||||||
Юуны дагуул болох | Дэлхий | |||||||||
Физик шинж чанар
| ||||||||||
Дундаж радиус | 1,737.10 км (0.273 дэлхий)[1][2] | |||||||||
Экваторын радиус | 1,738.14 км (0.273 дэлхий)[2] | |||||||||
Туйлын радуис | 1,735.97 км (0.273 дэлхий)[2] | |||||||||
Хавтгайжилт | 0.001 25 | |||||||||
Тойргийн урт | 10,921 км (экваторын) | |||||||||
Гадаргын талбай | 3.793X107 км² (0.074 дэлхий) | |||||||||
Эзлэхүүн | 2.195 8X1010 км³ (0.020 дэлхий) | |||||||||
Масс | 7.347 7X1022 кг (0.012 3 дэлхий[1]) | |||||||||
Дундаж нягтшил | 3,346.4 кг/м³[1] | |||||||||
Экваторын гадаргын гравитацын хүч | 1.622 м/с² (0.165 4 g) | |||||||||
Сансрын хоёрдугаар хурд | 2.38 км/с | |||||||||
Экватор дахь эргэх үе |
27.321 582 өдөр (дэлхийн эргэлттэй жил хугацааны орбиттой) | |||||||||
Экваторын эргэлтийн хурд | 4.627 м/с | |||||||||
Тэнхлэгийн хазайлт | 1.542 4° (эклиптикт) 6.687° (орбитын хавтгайд) |
|||||||||
Албедо | 0.12 | |||||||||
Гадаргын темп. экватор 85°N[3] |
| |||||||||
Үзэгдэх гэрэлтэлт | −2.5 -с −12.9 −12.74 (бүтэн сарын дундаж)[2] |
|||||||||
Өнцгийн диаметр | 29.3 to 34.1 нумын минут[2] | |||||||||
Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ.
Сар дээр хүмүүс анх 1969 онд Апполо 11-р газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм.