Камбож
From Wikipedia, the free encyclopedia
Камбожийн Хаант Улс (кхмер хэл: ព្រះរាជាណាចក្រកម្ពុជា; Преа Реачеаначак Кампучие) нь Зүүн Өмнөд Азийн улс юм. Зүүн өмнөд Азид, Энэтхэг-Хятадын хойгт баруун талаараа Тайланд, умард хэсгээрээ Лаос, зүүн талаараа Вьетнам гурван улстай газраар хиллэж, өмнүүрээ Тайландын булангаар далайгаар хүрээлүүлсэн оршдог Бүрэн эрхт тусгаар улс.
Камбожийн Хаант Улс | |
---|---|
Уриа: ជាតិ សាសនា ព្រះមហាក្សត្រ Чеат, Сасанеа, Преа Мохаксат (Монгол: "Улс үндэс, шашин, хаан") | |
Төрийн дуулал: បទនគររាជ Нокор Реач (Монгол: "Сүр Жавхлант Хаант Улс") | |
Нийслэл ба томоохон хот | Пномпень 11.57°N 104.91°E / 11.57; 104.91 |
Албан ёсны ба үндэсний хэл | Кхмер хэл[1] |
Албан бичиг | Кхмер[1] |
Угсаатны бүлгүүд (2019) |
|
Шашин (2019) | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын сонгуульт үндсэн хуульт хаант засаг (удамшлын дарангуйлал)[5][6][7] |
• Хаан | Нородом Сихамони |
• Ерөнхий сайд | Хун Манет |
• Сенатын ерөнхийлөгч | Сай Чхум |
• Үндэсний Хурлын дарга | Хуон Судари |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Үндэсний Хурал |
Үүсгэн байгуулалт | |
• Фунань | 68–550 |
• Ченла | 550–802 |
• Кхмерийн эзэнт гүрэн | 802–1431 |
• Дунд үе | 1431–1863 |
• Францын протекторат | 8 сарын 11, 1863 |
• Францаас тусгаар тогтнов | 11 сарын 9, 1953 |
Газар нутаг | |
• Нийт | 181,035 км2 (88) |
• Усны эзлэх талбай (%) | 2.5 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 16,713,015[8] (72) |
• Нягтаршил | 87/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲$98.228 тэрбум[9] (97) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,081[9] (144) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲$30.708 тэрбум[9] (108) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,901[9] (151) |
ОТББИ (2013) | 36.0[10] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.593[11] дундаж · 146 |
Мөнгөний нэгж |
|
Цагийн бүс | UTC+07:00 (ЭХЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +855 |
Домэйн нэр | .kh |
181 мянган км² газар нутагтай дэлхийн 88-р том орон, 2023 оны байдлаар 16.981 сая хүн амаараа дэлхийн 69-р том улс юм. Нутгийн ихэнх хэсэг ойгоор хучигдсан. Уулархаг нутагтай ч их өндөр уулгүй. Халуун орны чийглэг уур амьсгалтай. Хүн амын 90 хувь кхмер үндэстэн, бусад нь вьет, хятад, үндэстэн байдаг. Албан ёсны хэл нь мон-кхмер бүлгийн кхмер хэл бөгөөд үндсэндээ трехеватра буддын шашинтан. Нийслэл буюу улс төр, нийгэм-эдийн засгийн төв Пномпень хотод 1.5 сая хүн оршин сууж байгаа.
НҮБ-д 1955 онд элссэн орон юм. Монгол Улс Камбожийн Хаант Улстай 1960 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон байна. Манай иргэд Камбожид виз авч зорчино.
Камбож орны түүх Фунань төрөөс /68-550 он/ эхэлдэг. Дундад зуунд Анкор нийслэлтэй хүчирхэг Кхмерийн эзэнт гүрэн оршиж байсан. Тай үндэстэн|Тайчуудын довтолгоонд доройтож, улмаар 1860 онд Францын ивээлд дор оржээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Японд эзлэгдэж байсан ч эцэстээ 1953 онд тусгаар тогтносон улс болсон. 1970 онд Лон Нол жанжин Хаант засаглалыг төрийг буулган авсан боловч таван жилийн дараа Пол Потд Төрийн эрхэнд гарсан байна. Пол Потын харгислал хэрээс хэтэрч, ард түмэн нь Вьетнамтай хамжин байж 1979 онд төрийн эрхээс зайлуулсан ч тэдний хүчин шугуйд орж байлдаад 1989 онд л дарагдсан байна. Камбож улс 1993 онд Хаант засагтай, нэгдмэл төр бүхий Камбожийн Хаант Улс (КХУ) болон өөрчлөгдсөн.
Хун Сен Ерөнхий сайдаар 30 гаруй жил Камбожийг улирдаж ирсэн.