Итали
Бүгд найрамдах итали улс / From Wikipedia, the free encyclopedia
Итали (Итали: Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (Итали: Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италичууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцар, Австри, Словени зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.
Бүгд Найрамдах Итали Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠢᠲ᠋ᠠᠯᠢ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: "Il Canto degli Italiani" "Италичуудын дуу" | |
Нийслэл ба томоохон хот | Ром 41°54′N 12°29′E |
Албан ёсны хэл | Итали хэлa |
Шашин (2020)[1] |
|
Ард түмний нэршил | Италичууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Сержо Матарела |
• Ерөнхий Сайд | Жоржа Мелони |
• Сенатын Дарга | Иньяцио Ла Русса |
• Төлөөлөгчдийн танхимын Дарга | Лоренцо Фонтана |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | БНУ-ын Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Нэгдэл | 3 сарын 17, 1861 |
• Бүгд найрамдах улс | 6 сарын 2, 1946 |
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 1, 1948 |
1 сарын 1, 1958 | |
Газар нутаг | |
• Нийт | 301,230 км2 (71) |
• Усны эзлэх талбай (%) | 1.24 (2015)[2] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 61,095,551[3] (24) |
• Нягтаршил | 201.3/км2 (74) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $3.022 их наяд[4] (12) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $51,062[4] (31) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.058 их наяд[4] (10) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $34,777[4] (31) |
ОТББИ (2020) | ▼ 32.5[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.895[6] маш өндөр · 30 |
Мөнгөний нэгж | Евро (€)b (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж жжжж-сс-өө[7] |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +39c |
Домэйн нэр | .itd |
|
Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.
Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.