Байгалийн хий
From Wikipedia, the free encyclopedia
Байгалийн хий ("Шатдаг хий" гэж нэрлэх нь бий) нь үндсэндээ метанаас тогтсон, шатах ашигт малтмал юм. Байгалийн хийн найрлагад этан, пропан, бутан, пентан зэрэг нүүрсустөрөгчид, бага хэмжээгээр нүүрстөрөгчийн давхар исэл, азот, гели ба хүхэртустөрөгч агуулагдана[1]. Байгалийн хий нь газрын тос ордод газрын тостой хамт, эсвэл дангаараа хийн орд, мөн нүүрсний ордод нүүрсний хий байдлаар тохиолдоно. Анаэробик бактерийн тусламжтайгаар үүсэж буй метанаар баяжсан хийг "биохий" буюу "намгийн хий" гэж нэрлэнэ. Энэ биохий нь төрөл бүрийн намаг, малын өтөг бууц, томоохон хот суурингийн хогийн цэг зэрэгт үүснэ.