АНУ-ын Ерөнхийлөгч
From Wikipedia, the free encyclopedia
Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч (англ. албан ёсоор President of the United States of America, POTUS) нь Нэгдсэн Улсын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Энэ албан тушаалыг 1787 онд Үндсэн хуулийн конвенци (ассамблей) баталсан АНУ-ын Үндсэн хуулиар нэвтрүүлсэн байна. Жорж Вашингтон 1789 онд АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон түүхтэй.
Quick Facts
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч | |
Тамга | |
Сүлд туг | |
Одооны ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 1 сарын 20-оос хойш | |
Ерөнхийлөгчийн ордон | Цагаан ордон |
Ерөнхийлөгчийн хугацаа | дөрвөн жил (үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй) |
Алба бий болсон | 1789 оны 3 сарын 4 |
Сүүлийн сонгууль | 2020 оны 11 сарын 3 |
Дараагийн сонгууль | 2024 оны 11 сарын 5 |
Хүндлэн дуудалт | The Honorable (албан ёсоор) Mr. President (албан бус) His Excellency (дипломат бичиг баримтанд) |
Орлогч | АНУ-ын дэд ерөнхийлөгч |
Ерөнхийлөгчид | АНУ-ын ерөнхийлөгчийн жагсаалт |
Цахим хуудас | whitehouse.gov |
Close
2017 оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн 45 дахь ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшин гарсан Доналд Трамп сонгогдон ажилласан бол 2021 оны сонгуулиар Ардчилсан Намын Жо Байден 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон 1-р сарын 20-нд албан ёсоор үүрэгт ажилаа орсон байна.