Чехословак
From Wikipedia, the free encyclopedia
Чехословак Улс (Чех: Československo; Словак: Česko-Slovensko; албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Чехословак Улс) нь 1918 оноос 1992 оныг хүртэл Төв Европын[2] нутагт, өнөөгийн Чех, Словак болон Украин Улсын газар нутгийн зарим хэсгийг хамран оршиж байсан далайд гарцгүй улс байв. Чехословак нь Австри-Унгарын Эзэнт Улсын дараах улс байсан ба Бохеми, Морави, Силези, Словак ба Карпатын Орос (өнөөдөр: Карпатын Украин) зэргийн улсуудаас бүрдэж байжээ.
Чехословак Československo[lower-alpha 1]
| |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1918–1992 1939–1945: Цөлөгдсөн засгийн газар | |||||||||||
Төрийн дууллууд: 'Kde domov můj' (Чех) 'Миний гэр хаана байна' 'Nad Tatrou sa blýska' (Словак) 'Татрагийн дээгүүр аянга цахилж байна' | |||||||||||
Нийслэл ба томоохон хот | Праг 50°05′N 14°25′E | ||||||||||
Албан ёсны хэл | Чехословак хэл, 1948 оны дараа Чех · Словак хэл | ||||||||||
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | |||||||||||
Ард түмний нэршил | Чехословакчууд | ||||||||||
Төр засаг | Анхны БНУ (1918–38) Хоёрдугаар БНУ (1938–39) Гуравдугаар БНУ (1945–48) Социалист БНУ (1948–89) Холбооны БНУ (1990–92) Дэлгэрэнгүй
| ||||||||||
Ерөнхийлөгч | |||||||||||
• 1918–1935 | Томаш Г. Масарик | ||||||||||
• 1935–1938 · 1945–1948 | Эдвард Бенеш | ||||||||||
• 1938–1939 | Эмил Гаха | ||||||||||
• 1948–1953 | Клемент Готтвалд | ||||||||||
• 1953–1957 | Антонин Запотоцки | ||||||||||
• 1957–1968 | Антонин Новотни | ||||||||||
• 1968–1975 | Людвик Свобода | ||||||||||
• 1976–1989 | Густав Хусак | ||||||||||
• 1989–1992 | Вацлав Хавел | ||||||||||
ЧКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга / 1-р нарийн бичиг | |||||||||||
• 1948–1953 | Клемент Готтвалд | ||||||||||
• 1953–1968 | Антонин Новотни | ||||||||||
• 1968–1969 | Александр Дубчек | ||||||||||
• 1969–1987 | Густав Хусак | ||||||||||
• 1987–1989 | Милош Якеш | ||||||||||
Ерөнхий Сайд | |||||||||||
• 1918–1919 (анхны) | Карел Крамарж | ||||||||||
• 1992 (сүүлчийн) | Ян Страски | ||||||||||
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал (1948–1969) Холбооны Хурал (1969–1992) | ||||||||||
Түүх | |||||||||||
• Тунхаглал | 10 сарын 28, 1918 | ||||||||||
• Мюнхений хэлэлцээр | 9 сарын 30, 1938 | ||||||||||
• Татан буугдсан | 3 сарын 14, 1939 | ||||||||||
• Дахин байгуулагдсан | 5 сарын 10, 1945 | ||||||||||
• Төрийн эргэлт | 2 сарын 25, 1948 | ||||||||||
• Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэл | 8 сарын 21, 1968 | ||||||||||
• Зөөлөн хувьсгал | 11 сарын 17 – 28, 1989 | ||||||||||
• Задрал | 1 сарын 1, 1993 | ||||||||||
ХХИ (1990 томьёо) | 0.897[1] маш өндөр | ||||||||||
Мөнгөний нэгж | Чехословак крон | ||||||||||
Жолооны тал | баруун | ||||||||||
Утасны томьёо | +42 | ||||||||||
Домэйн нэр | .cs | ||||||||||
| |||||||||||
Өнөөдөр | |||||||||||
Чехословак Улс нь 1918 оны аравдугаар сарын 28-нд барууны улсуудын жишгээр шинэ нийслэл Прагт эрх чөлөөт-ардчилсан ба нийгмийн эрх зүйт улс болон тусгаар тогтнов. Мюнхений хэлэлцээрийн дараа болон Венийн Анхдугаар Шүүхийн Шийдвэрийн дагуу 1938 онд тус улс Судетенландыг Германы Эзэнт Гүрэнд, Словакийн өмнөд хэсгээс заримыг нь Унгарт өгөх ёстой болов. 1939 оны гуравдугаар сард Словакийн Бүгд Найрамдах Улс нь Чехо-Словакийн Бүгд Найрамдах Улсаас салан гарсан ба үлдсэн «Үлдэгдэл Чех» хэмээн нэрлэгдэх улсыг нь тун удалгүй вермахт эзлэн, Бохеми ба Моравийн ивээлт улсыг байгуулав. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дахин байгуулагдсан бүгд найрамдах улс нь 1946 онд Карпатын Украины газар нутийг Зөвлөлт Холбоот Улсад өгөв. 1948 оны хоёрдугаар сарын бослогын дараа коммунист нам засгийн эрхийг гартаа авсан бөгөөд удалгүй ЗХУ тэргүүлсэн Зүүн блокт нэгдсэн байна. Коммунист намын ноёрхол 1989 оны тайван хувьсгал хүртэл үргэлжлэв. 1992 оны 12-р дугаар сарын 31-нд энэ улс хоёр задран Бүгд Найрамдах Чех Улс ба Бүгд Найрамдах Словак Улсууд байгуулагджээ.
Чехословак нь 1920 онд байгуулагдсан Үндэстнүүдийн Лиг, 1945 онд байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, 1949 онд байгуулагдсан Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл, 1955 онд байгуулагдсан Варшавын Гэрээний Байгууллага зэрэгт гишүүн улс байсан ба 1991 онд Европын Холбоонд гишүүнээр элсэж байв. Мөн түүнчлэн 1924 оноос 1938 оныг хүртэл Франц ба Их Британийн, 1945 оноос эхлэн Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байв. Тус улсын эдийн засаг нь дэлхийн хоёрдугаар дайны дараа харьцангуй хурдан сэргэсэн боловч коммунистуудын эрх мэдэлд очсоноор барууны улсуудтай харьцуулахад 1948 оноос эхлэн ихээхэн ухралтад орж байжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Чехословак нь зарим үед Зүүн блокийн улсуудаас хамгийн том эдийн засагтай улсад тооцогдож байсан байдаг.