Хөлөнбуйр
From Wikipedia, the free encyclopedia
Хөлөнбуйр (монг. kölün buyir; Хятад: 呼伦贝尔 Hūlúnbèi'ěr) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны үндсэн 12 хувийн нэг болох тойргийн энтэй хот (хоёрдугаар түвшний нэгж). Захиргааны газар нь Хайлаар дүүрэгт байрладаг.
Хөлөнбуйр
呼伦贝尔市 • ᠬᠥᠯᠥᠨ ᠪᠤᠶᠢᠷ ᠬᠣᠲᠠ | |
---|---|
Улс | Бүгд Найрамдах Хятад Ард Улс |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Захиргааны төв | Хайлаар дүүрэг |
Газар нутаг | |
• Аймгийн энтэй хот | 263,953 км2 (101,913 бээр2) |
• Хотын нутаг (2017)[1] | 252.00 км2 (97.30 бээр2) |
• Дүүргүүд[1] | 1,518.9 км2 (586.5 бээр2) |
Хүн ам (2010) | |
• Аймгийн энтэй хот | 2,549,278 |
• Нягтрал | 9.7/км2 (25/бээр2) |
• Хотын нутаг (2017)[1] | 349,400 |
• Нягтрал | 1,400/км2 (3,600/бээр2) |
• Дүүргүүд[1] | 356,000 |
• Томоохон угсаатны бүлгүүд | Хятадууд: 81.85% Монголчууд: 8.6% Манжууд: 4.13% |
Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
Шуудангийн код | 021000 |
Бүсийн дугаар | 0470 |
ISO 3166 код | CN-NM-07 |
Вэб сайт | www |
Хөлөнбуйр | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||||
Хялбаршуулсан | 呼伦贝尔 | ||||||||
Уламжлалт | 呼倫貝爾 | ||||||||
| |||||||||
Монгол нэр | |||||||||
Монголын Кирилл | Хөлөнбуйр хот | ||||||||
Монгол бичиг | ᠬᠥᠯᠥᠨ ᠪᠤᠶᠢᠷ ᠬᠣᠲᠠ | ||||||||
| |||||||||
2001 онд тойргийн энтэй хот (Хятад: 地级市 dìjíshì) болон өөрчлөн байгуулагдахаас өмнө аймаг (Хятад: 盟 méng) гэгдэж байв. 263,953 км² талбайт нутагтай. Дотроо хот хөдөөг багтаадаг ч хууль ёсны дагуу хот учраас дэлхийн хамгийн том газар нутагтай хот гэдэг. 2000 оны тооллогоор 2,687,228 оршин суугчтай байв. Үүний 81.85% нь Хятад үндэстэн, 8.60% болох 231,276 нь Монгол үндэстэн, 9.55% нь бусад угсаатан байжээ.
Хөлөн нуур (өөрөөр Далай нуур гэдэг) болон Буйр нуур (ихэнх хэсэг нь Монгол улсад харьяалагдана) хоёрын нэрээр нэрлэгдсэн учиртай. Баруун захаар Монгол Улс, хойд захаар Оросын Холбооны Улстай хил залгахад БНХАУ-ыг төлөөлнө. Зүүн талаараа улсын дотор Хармөрөн муж, урд талаараа ӨЗО-ны Хянган аймагтай хаяа залгадаг.