Монгол бичиг
From Wikipedia, the free encyclopedia
Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн бичгийг Монгол бичиг ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠪᠢᠴᠢᠭ᠌ гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 6-7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.
Quick Facts Монгол бичиг ...
Монгол бичиг | |||
---|---|---|---|
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Монгол | ||
Зохиогч | Тататунга | ||
Зохиогдсон | ≈ 1200-аад он | ||
Хэрэглэсэн хугацаа | өнөөг хүртэл | ||
Хэрэглэдэг газар | Монгол Улс Өвөр Монгол Буриад Халимаг | ||
Албан ёсоор | Өвөр Монгол Монгол Улс | ||
Гарал | Египетийн дүрс үсэг → Язгуур сина үсэг → Газар дундын тэнгис орчмын фөник үсэг → Арамеи үсэг → Сири үсэг → Согд цагаан толгой → Уйгур үсэг → Монгол бичиг | ||
Уламжлагдсан | Манж үсэг Тод бичиг Вагиндрагийн үсэг | ||
Онцлог | дээрээс доош, зүүнээс баруун тийш | ||
Юникод | U+1800 – U+18AF | ||
ISO 15924 | Mong |
Close
Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна.
Нийт 29 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.