Филиппин
From Wikipedia, the free encyclopedia
Филиппин (Филиппинээр Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн арлын орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641[14] арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Тайвань, Вьетнамтай хиллэнэ.
Бүгд Найрамдах Филиппин Улс | |
---|---|
Уриа: Maka-Diyos, Maka-tao, Makakalikasan at Makabansa[1] "Бурхан, Ард Түмэн, Байгаль, Улсынхаа төлөө" | |
Төрийн дуулал: "Lupang Hinirang" "Шилмэл нутаг" | |
Нийслэл | Манила (де-юре) Их Манила[lower-alpha 1] (де-факто) |
Томоохон хот | Кесон хот |
Албан ёсны хэл | Филиппин ба Англи хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | 19 хэлнүүд[4]
|
Үндэсний дохионы хэл | Филиппиний дохионы хэл |
Бусад зөвшөөрөгдсөн хэл[lower-alpha 2] | Испани ба Араб хэл |
Угсаатны бүлгүүд (2010[6]) |
|
Шашин (2015)[6] |
|
Ард түмний нэршил | Филиппинчүүд Пиной (ярианы) |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Бонгбонг Маркос |
• Дэд Ерөнхийлөгч | Сара Дутерте |
• Сенатын дарга | Мигз Зубири |
• Танхимын дарга | Мартин Ромуалдес |
• Ерөнхий шүүгч | Александр Гесмундо |
Хууль тогтоох байгууллага | Конгресс |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (АНУ-аас) | |
• Испанийн эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарлав | 6 сарын 12, 1898 он |
• Испаниас АНУ-д шилжүүлэв | 12 сарын 10, 1898 он |
• АНУ-тай хамтын нөхөрлөлийн статус | 11 сарын 15, 1935 он |
• АНУ-аас тусгаар тогтнол олгов | 7 сарын 4, 1946 он |
• Одоогийн үндсэн хууль | 2 сарын 2, 1987 он |
Area | |
• Нийт | 300000 км2[7][8](p15)[lower-alpha 3] (72) |
• Усны эзлэх талбай (%) | 0.61[9] (дотоод ус) |
298,170 км2 | |
Хүн ам | |
• 2020 тооллого | 109,035,343 |
• Нягтаршил | 336/км2 (37) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.289 их наяд[10] (29) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $11,420[10] (117) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $440 тэрбум[10] (36) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $3,905[10] (124) |
ОТББИ (2021) | ▼ 41.2[11] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.699[12] дундаж · 116 |
Мөнгөний нэгж | Филиппин песо (₱) (PHP) |
Цагийн бүс | UTC+08:00 (ФСЦ) |
Жолооны тал | баруун[13] |
Утасны томьёо | +63 |
Домэйн нэр | .ph |
Филиппиний хүн ам 2020 оны байдлаар 114 сая орчим.[15][16] Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан.[16] Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппиний нийт хүн амын 11% нь болно.
1521 оны 3-р сарын 16-нд Фернан Магеллан ирэхээс өмнө [17], Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн олтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппиний анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны 7-р сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ.
Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авлигын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.[18]
2016 оны 6-р сарын 30-нд Родриго Роа Дутерте тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2022 онд түүний оронд сонгуулиар олонхын санал авсан Фердинанд Ромуалдес Маркос Филиппиний Ерөнхийлөгч болсон. Шинэ Ерөнхийлөгч 1965-1986 онд Ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосын хүү юм.
Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг.[19] 1973 он хүртэл испани хэл Филиппиний албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филиппин, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.[18]