Фидель Кастро
From Wikipedia, the free encyclopedia
Фидель Алехандро Кастро Рус (исп. Fidel Alejandro Castro Ruz ( audio), 1926 оны наймдугаар сарын 13-нд төрж, 2016 оны арван нэгдүгээр сарын 26-нд нас барсан) нь Кубын улс төрч бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.[2] Кубын хувьсгалын голлон удирдагчдын нэг байсан Кастро 1959 оны хоёр сараас 1976 оны арванхоёрдугаар сар хүртэл Бүгд Найрамдах Кубын Улсын хувьсгалт Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны хоёрдугаар сарыг хүртэл хашсан юм. Тэр Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргыг 1961 оноос 2011 он хүртэл хашжээ.
Фидель Кастро Fidel Alejandro Castro Ruz | |
Бүгд Найрамдах Куба Улс Кубын Коммунист Намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1965 оны аравдугаар сарын 3 – 2011 оны дөрөвдүгээр сарын 19 |
---|---|
Бүгд Найрамдах Куба Улсын 22 дахь ерөнхийлөгч | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1976 оны арванхоёрдугаар сарын 2 – 2008 оны хоёрдугаар сарын 24 |
Дэд ерөнхийлөгч: | Анхны дэд ерөнхийлөгч: Раул Кастро |
Төрсөн: | 1926 оны наймдугаар сарын 13 Куба улс, Ольгин аймаг, Биран |
Нас барсан | November 25, 2016(2016-11-25) (90 насалсан) Куба, Хавана |
Улс төрийн нам: | Кубын Коммунист нам |
Эхнэр (нөхөр): | Мирта Диас Баларт (1948-1955) Делив Сото де Вилла(1980-) |
Хүүхэд: | хүү: Фиделито, Алекс, Александр, Алехандро, Антонио охин: Алина, Анхелита[1] Francisca Pupo[1] |
Төгссөн сургууль: | Хаваны Их сургууль |
Мэргэжил: | Хуульч |
Шашин: | Атеизм |
Гарын үсэг |
Кастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед Америкийн Нэгдсэн Улсын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч, улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлэхэд хязгаарлагдмал байлаа.[3] 1953 оны Монкада хуаран руу дайралт бүтэлгүйтэж, түүний дараахан баригдаж шүүхээр яллагдсан ч чөлөөлөгдсөн юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг түлхэн унагаж Кубыг эзлэн авахын төлөө тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ.[4][5]
1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж[6] Батистын дарангуйлал үгүй болж[7], удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болсон ажээ.[8] Тэр 1961 онд Кубын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.
Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн[9] эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастрод 2006 оны 7 дугаар сарын 31-нд гол удирдах албан тушаалаа шилжүүлжээ. Кастрогийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа[10][11] буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.[12] Сүүлд 2011 оны 4 дүгээр сарын 19-нд Намын даргын суудлаа мөн чөлөөлж өгсөн байна.