Улаан-Үд
From Wikipedia, the free encyclopedia
Улаан-Үд («улаан»+«үд», Үд гэсэн нь Үд голын нэрээс өгөгдсөн; Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг; Орост буриадаар Улаан-Үдэ; монгол бичгээр ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠦᠳ ᠡ; 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд хоёрын бэлчирт байрладаг. Хотын эзлэх талбай — 347.6 км². 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-рт орох хүн амтай хот юм.
Quick Facts Улаан-Үд Улан-Удэ, Бусад галиглал ...
Улаан-Үд
Улан-Удэ | |
---|---|
Бусад галиглал | |
• Буриад | Улаан-Үдэ |
Улс | Орос |
Холбооны субъект | Буриад |
Байгуулагдсан | 1666 |
Одоогийн статус | 1775 |
Засаг захиргаа | |
• Биет | Хотын төлөөлөгчдийн зөвлөл[1] |
• Хотын дарга[1] | Игорь Шутенков[1] |
Газар нутаг | |
• Нийт | 347.6 км2 (134.2 бээр2) |
Өндөр | 500 м (1,600 фут) |
Хүн ам | |
• Нийт | 404,426 |
• Тооцоо (2018)[3] | 434,869 (+7.5%) |
• Байр | 45-д (2010 онд) |
• Нягтрал | 1,200/км2 (3,000/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Улаан-Үд бүгд найрамдах улсын ач холбогдолтой хот[4] |
• Нийслэл нь | Бүгд Найрамдах Буриад Улс |
• Нийслэл нь | Улаан-Үд бүгд найрамдах улсын ач холбогдолтой хот[4] |
• Хотын тойрог | Улаан-Үд хотын тойрог[5] |
• Нийслэл нь | Улаан-Үд хотын тойрог[5] |
Цагийн бүс | UTC+8 (UTC+8 [6]) |
Шуудангийн код[7] | 6700xx |
Залгах код(ууд) | +7 3012 |
OKTMO ID | 81701000001 |
Баярын өдөр | 9 сарын эхний бямба гараг |
Вэб сайт | ulan-ude-eg |
Close