Симон Боливар
From Wikipedia, the free encyclopedia
Симон Хосе Антонио де ла Сантисима Тринидад Боливар де ла Консепсьон и Понте Паласиос (исп. Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar y Palacios, 1783 оны долоодугаар сарын 24 - 1830 оны арванхоёрдугаар сарын 17) буюу Симон Боливар (исп. Simón Bolívar) нь Венесуэлийн цэрэг, улс төрийн нэрт удирдагч байв. Боливар Испани, Америкийн эсрэг дайнд нөхдийгөө удирдан тэмцэж эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж байв.
Симон Боливар Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar y Palacios | |
Венесуэлын Ерөнхийлөгч | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1813 оны 8 сарын 6 – 1814 оны 7 сарын 7 |
---|---|
Төрийн тэргүүн: | Хосе Антонио Паэс |
Их Колумбийн Ерөнхийлөгч | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1819 оны 12 сарын 17 – 1830 оны 5 сарын 4 |
Дэд ерөнхийлөгч: | Франсиско де Паула Сантандер |
Боливийн Ерөнхийлөгч | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1825 оны 8 сарын 12 – 1825 оны 12 сарын 29 |
Төрийн тэргүүн: | Антонио Хосе де Сукре |
Перугийн Ерөнхийлөгч | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1824 оны 2 сарын 17 – 1827 оны 1 сарын 28 |
Төрсөн: | 1783 оны 7 сарын 24 Каракас, Венесуэл |
Нас барсан | 1830 оны 12 сарын 17 Санта-Марта, Колумби |
Эхнэр (нөхөр): | Мариа Тереза Родригуез дел Торо Аляша |
Шашин: | Ромын католик |
Гарын үсэг |
Испанийн түрэмгийлэн эзлэгчдээс эх орноо чөлөөлөн Латин Америктаа хамгийн анх тусгаар тогтносон нэгдсэн улсыг байгуулан Их Колумби хэмээн нэрийдэж, 1819-аас 1830 оныг хүртэл ерөнхийлөгч нь байв.
Латин Америк даяараа хувьсгалч, чөлөөлөгч хэмээн өргөмжлөгдсөн Симон Боливар нь богино насыг насласан ч Боливи, Колумб, Эквадор, Панама, Перу болон Венесуэл улсуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэлхий дахинаа тунхаглан зарласан үндэсний баатар нь юм.[1][2]