Микроклин
From Wikipedia, the free encyclopedia
Микроклин (KAlSi3O8) нь магмын чулуулаг хэлбэртэй чухал тектосиликат эрдэс юм. Триклин сингонид талсждаг. Байгаль дээр талст байдлаар элбэг тохиолдоно. Энгийн дүрс нь пинакойд призм байна. Пегматит судалд микроклины асар том хэмжээний (10тн) талстууд байдаг. Друз агрегатаар элбэг тохиолдоно.
Quick Facts Микроклин, Ерөнхий шинж чанар, ангилал ...
Микроклин | |
---|---|
Альбитын хольц бүхий микроклин, Катамарка, Аргентин (хэмжээс: 9,9 см × 9,0 см × 5,3 см) | |
Ерөнхий шинж чанар, ангилал | |
Химийн томьёо | K[AlSi3O8][1] |
Эрдсийн ангилал | Силикат ба германат – Царууц эрдэс |
Кристаллографын мэдээлэл | |
Талст систем | триклин |
Кристалл; Тэмдэглэгээ | триклин-пинакоидал; 1 |
Кристаллографын бүлэг | C1 (№ 2, байр 3)[1] |
Оронт торын тогтмол | a = 8,59 Å; b = 12,97 Å; c = 7,22 Å α = 90,6°; β = 116,0°; γ = 87,6°[1] |
Томьёоны нэгж | Z = 4[1] |
Физик шинж чанар | |
Моосын хатуулаг | 6-6,5[2] |
Нягт (г/см3) | хэмжсэн: 2,54-2,57; тооцоолсон: 2,56[2] |
Хагаралт | төгс {001} ба {010}[2] |
Бутрал; бат бөх байдал | тэгш бус; бутрамтгай |
Өнгө | өнгөгүй, цагаан, саарал, ягаан, шар, улаан, ногоон |
Зураасны өнгө | цагаан |
Тунгалагжилт | тунгалагаас нэвт гэрэлтэх |
Гялтгар | Цуурсан завсрын талбай нь шил шиг ба сувдан гялгар |
Кристалл оптик | |
Хугалах илтгэгч | nα = 1,514-1,529[3] nβ = 1,518-1,533[3] nγ = 1,521-1,539[3] |
Давхар хугарал | δ = 0,007-0,010[3] |
Оптик шинж чанар | хоёр тэнхлэгт сөрөг |
Тэнхлэгийн өнцөг | 2V = хэмжсэн: 66°-103°; тооцоолсон: 80°[3] |
Close
Микроклин цагаан, шар, саарал, ягаан, улаан өнгөтэй шилэн гялгатай, хоёр чиглэлээр сайн хуваагдалтай, хатуулаг 6, нягт 2.54-2.57 байна. Ногоон өнгөтэй микроклиныг амазонит буюу "Амазоны чулуу" гэнэ.