Хатуулаг
From Wikipedia, the free encyclopedia
Хатуулаг нь механикийн эсэргүүцэл бөгөөд энэ нь ямар нэгэн биет рүү бодис механик үйлчлэлээр нэвтлэн орохыг, эсэргүүцэхийг хэлдэг. Хатуулагийг хооронд нь ямар нөлөөллөөс хамаарч байгаагаар нь ялгана. Тиймээс хатуулаг нь зөвхөн хатуу биетийг эсэргүүцэх биш харин зөөлөн болон адилхан хатуулагийг эсэргүүцэхийг ч мөн хэлнэ. Хатуулагийн тодорхойлолт нь бат бөхийн тодорхойлолтоос ялгарах ялгаа нь түүний хэлбэржих болон тасралтын эсрэг тухайн материалын эсэргүүцэх чадварын илэрхийлэл юм.
Хатуулаг нь нөгөө талаар материалын элэгдэх харьцааны хэмжээс болно. Нүдний шилийг хатуу материалаар хийвэл зурагдах нь бага, эсвэл арааны шүднүүдийг хатууруулж өгвөл элэгдэл нь бага байх гэх мэт.