Мавереннахр
From Wikipedia, the free encyclopedia
Маверанна́хр (Араб: ما وراء النهر, галиглал: ма вара‘а-н-нахр) буюу Трансоксани (Латин: Transoxiana), Фараруд (Перс: فرارود Farārud) хэмээх нь — Төв Ази дахь түүхэн газар нутаг байжээ. Одоогийнхоор хэлвэл Узбекистаны ихэнх нутаг, Тажикистан, Киргизийн баруун хэсэг, Туркменистаны зүүн тал, Казахстаны өмнө үзүүрийг хамарч байв. Аль ч нэр нь «[Амударья] мөрөн хавийн газар» хэмээх утгатай.
Амударья, Сырдарьягийн хоорондох хуурай боловч үржил шимт газар. Бухар, Самарканд, Хива зэрэг хот сүндэрлэжээ.