Төв Ази
From Wikipedia, the free encyclopedia
Төв Ази (англиар - Central Asia) гэдэг нь Ази тивийн төв хэсгийг хамардаг бүс юм. Одоогийн хэрэглэгдэж буй албан ёсны ойлголтоор буюу НҮБ-ын тодорхойлсноор энэ бүс нутагт Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэх 5 улсын ("таван -стан") нутгийг хамруулдаг. Харин өргөн утгаараа буюу ЮНЕСКО-гийн тодорхойлсноор Монгол Улс, Өвөр Монгол, Өмнөд Сибирь (Буриад, Тува, Алтайн Бүгд Найрамдах Улс, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү муж, Алтайн хязгаар, Омск муж, Хакас, Кемерово муж, Оренбург муж, Курган муж, Тюмень муж, Новосибирск муж), Шинжаан, Хөхнуур, Ганьсу, Төвөд зэрэг монгол, төвд, уйгурчуудын амьдран суудаг нутаг болон, хойд Афганистан, хойд Иран, хойд Пакистан, Энэтхэгийн баруун хойд талын Кашмир муж зэрэг далайд гарцгүй нутгуудыг хамарна.