Лигурийн тэнгис
From Wikipedia, the free encyclopedia
Лигурийн тэнгис (Латин: Mare Ligusticum, Франц: mer Ligure, Итали: mar Ligure, лиг. Mâ Ligure; Англи: Ligurian Sea; Орос: Лигурийское море; Лигури аймгийн нэрээс ийм нэртэй болсон) — хойд зүгийн Генуя хот, өмнө зүгийн Корсика арлын хооронд байдаг Газар дундын тэнгисийн хэсэг, тохой, булан.
Quick Facts Лигурийн тэнгис ...
Лигурийн тэнгис | |
---|---|
Лигурийн тэнгис | |
Лигурийн тэнгисийн байршил | |
Ай савын улс орон | Итали Итали, Монако Монако, Франц Франц |
Close
Лигурийн тэнгис хойд хөвөөгөөрөө Франц, Монако, Итали гурван улсын нутагтай учирдаг. Талбай — 15 мян. км², дундаж гүн — 1,200 м, бүр гүн хэсэгтээ - 2,546 м хүрнэ. Корсик арлын зүүн талаар Тиррений тэнгистэй, баруун талаар яг Газрын дундад тэнгистэй нийлдэг. Тус тэнгисийн эргийн хамгийн том хот бол Италийн Лигури мужийн Генуя болох юм. Тэнгист Апеннины нуруунаас эх авсан "Арно" мэтийн олон жижиг гол цутгадаг.