Доголон Төмөр
From Wikipedia, the free encyclopedia
Төмөр (Монгол бичиг: Тэмүр), мөн Доголон Төмөр (Перс: تيمور لنگ Тимүр-э-ланг) Төмөр бол турк гаралтай бөгөөд Барулас овогт харьяалагддаг.[1][2][3][4][5][6] Чингис хааны үед Цагадай хааныг дагаад Дундад азид ирсэн Харачар ноёны удмын түрэгжсэн сурвалжит ноён, цэргийн жанжин, агуу байлдан дагуулагч юм. Тэрээр Мавереннахрт өөрийн улсыг байгуулсан ч, угсаа гарлын хувьд Алтан ургийн язгууртан биш учраас Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нарыг хаанаар нь өргөмжилж, өөрөө эмир цолтойгоор төрийн эрхийг барьж байв. Төмөр Иран, Сири, Кавказын, Алтан Орд, Ойрх Дорнод, Моголистан, Энэтхэг, Сибирь рүү довтолгоон үйлдэж газар нутгаа өргөтгөж байв. 1405 онд Төмөр Мин улсыг дайлахаар явж байхдаа Отрар хотод нас баржээ. Тэрээр доголон хүн байснаас түүхэнд "Доголон Төмөр" гэж алдаршсан байна.
Төмөр | |
---|---|
Төмөрийн эзэнт гүрний эмир | |
Михаил Герасимовын үйлдсэн, Төмөрийн царайг гавлын яснаас сэргээсэн дүрс (1941) | |
Хаанчлал | 1370-1405 |
Хаан суусан | 1370, Балх |
Төрсөн огноо | 1336 оны 4 сарын 8 (1336-04-08) |
Төрсөн газар | Шахрисабз, Узбекистан |
Өнгөрсөн огноо | January 19, 1405(1405-01-19) (68 насалсан) |
Өнгөрсөн газар | Отрар, Сырдарьяа |
Оршуулсан | Гүр-э Амир, Самарканд |
Өмнөх | Эмир Хусайн |
Удаах | Пир Мухаммед |
Эцэг | Мухаммад Тарагай |
Эх | Тэкина Мохбегим |
Ургийн овог | Төмөрийн эзэнт гүрэн |