Гватемал
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Төв Америкийн улсын тухай өгүүлнэ. Бусад утгыг, «Гватемал (салаа утга)»-с харна уу.
Гватемал, албан ёсоор Гватемалын Бүгд Найрамдах Улс (исп. República de Guatemala, reˈpuβlika ðe ɣwateˈmala) нь хойд, баруун талаараа Мексик, баруун хойд талаараа Белиз, зүүн өмнөд талаараа Хондурас, Сальвадор улстай, баруун өмнөд талаараа Номхон далай, мөн зүүн өмнө талаараа Карибын тэнгистэй хиллэдэг, Төв Америкийн улс юм.
Quick Facts Бүгд Найрамдах Гватемал УлсRepública de Guatemala (Испани), Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Гватемал Улс | |
---|---|
Төрийн дуулал: Himno Nacional de Guatemala (Монгол: "Гватемалын төрийн дуулал")Файл:Guatemala's national anthem, performed by the U.S. Navy Band.ogg | |
Марш: La Granadera (Монгол: "Явган цэргин дуу") | |
Нийслэл ба томоохон хот | Гватемал хот 14°38′N 90°30′W |
Албан ёсны хэл | Испани хэл |
Угсаатны бүлгүүд (2018[2]) |
|
Шашин (2017)[3] |
|
Ард түмний нэршил | Гватемалчууд Чапинууд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Алехандро Жамматтеи |
• Дэд Ерөнхийлөгч | Гильермо Кастильо |
• Конгрессын дарга | Ширли Ривера |
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын конгресс |
Тусгаар тогтнол | |
• Испанийн эзэнт гүрнээс тунхагласан | 9 сарын 15, 1821 |
• Мексикийн анхны эзэнт гүрнээс | 7 сарын 1, 1823 |
• Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас | 4 сарын 17, 1839 |
• Одоогийн үндсэн хууль | 5 сарын 31, 1985 |
Газар нутаг | |
• Нийт | 108,889 км2 (105) |
• Усны эзлэх талбай (%) | 0.4 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 17,980,803[4] (69) |
• Нягтаршил | 129/км2 (85) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $185.8 тэрбум[5] (77) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $9,931[5] (121) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $91.3 тэрбум[5] (70) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $4,880[5] (108) |
ОТББИ (2014) | 48.3[6] өндөр |
ХХИ (2021) | ▼ 0.627[7] дундаж · 135 |
Мөнгөний нэгж | Кецал (GTQ) |
Цагийн бүс | UTC−6 (ТЦБ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +502 |
Домэйн нэр | .gt |
Close
Төлөөллийн ардчилалтай тус улсын нийслэл нь Гватемал хот. Гватемал нь дотоодын үймээн самуунтай үеийг даван туулж, 1996 оноос хойш тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжлийн замд орсон байна. Биологийн төрөл зүйл олонтой, онцлог экосистем нь Мезоамерикийг олон соёл иргэншлийн голомт болгож байв.[8]