Австрийн эзэнт гүрэн
From Wikipedia, the free encyclopedia
Австрийн эзэнт гүрэн (Герман: Kaisertum Österreich дуудлага: [ˈkaɪ̯zɐˌtuːm ˈøːstəʁaɪ̯ç] буюу тухайн үеийн албан ёсны бичлэгээр бол Kaiserthum Oesterreich) бол Хабсбургийн Эзэнт Улсын тодорхой хугацааны түүхэн хэлхээс юм. 1804 оны наймдугаар сарын 11-нд Ариун Ромын Эзэнт Гүрний сүүлчийн кайзер (хаан) байсан эрцхерцог Франц II угсаа залгамжлах эзэнт улсын хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Түүний хоёр дахь хааны цол нь Австрийн хаан бөгөөд нэрээ австрийн Франц I хэмээв.
Австрийн эзэнт гүрэн Герман: Kaiserthum Oesterreich 1804–1867 | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн хууль | Пиллерсдорфын Үндсэн Хууль (1848 оны 4 сарын 25-5 сарын 16) Гуравдугаар сарын Үндсэн Хууль (1849–1851 он) 1851–1860 онд үндсэн хуульгүй (Неоабсолютизм) Аравдугаар сарын диплом (1860–1861 он) Хоёрдугаар сарын патент (1861–1865) 1865–1867 онд Үндсэн хуулийн түдгэлзэл | ||||
Албан хэл | Герман ба бусад тус улсад хэрэглэгдэх хэлнүүд (унгар, польш, чех, хорват, словак, серби, словени, румын, украин, итали) | ||||
Нийслэл | Вена | ||||
Засаглалын хэлбэр | хэмжээгүй эрхт хаант засаг (1804–1848 он) (1851–1860 он) (1865–1867 он) | ||||
Төрийн тэргүүн | Австрийн хаан | ||||
Засгийн газрын тэргүүн | Ерөнхий сайд | ||||
Нутаг дэвсгэр (1804 он) | 698.700 км² | ||||
Хүн амын тоо (1804 он) | ≈ 21.200.000 хүн | ||||
Хүн амын нягтрал (1804 он) | 30 хүн км² тутамд | ||||
Байгуулагдсан | 1804 оны 8 сарын 11 | ||||
Задарсан | 1867 оны 6 сарын 8 (жинхэнэ холбоонд хувирсан) | ||||
Төрийн дуулал | Австрийн хааны дууллыг үзнэ үү | ||||
Мөнгөн тэмдэгт | 1 талер (конвенцын талер) = 2 (авст.) гулден = 100 кройцер = 400 пфенниг = 800 хеллер; 1857 оноос (венийн зоосны гэрээ): 1 талер (нэгдлийн талер) = 1½ гулден = 150 шинэ кройцер | ||||
Газрын зураг | |||||
|
Хабсбург-Лотарингийн угсааны эзэн хааны ноёрхол бүхий нэгдмэл улсын[1] байдалтай Австрийн Хаант Улс нь 1867 оны зургаадугаар сарын 8-ыг хүртэл оршин тогтнож байгаад Австри-Унгарын тохиролцооны үр дүнд Австри-Унгарын жинхэнэ холбоо болон өөрчлөгдөв.
Австрийн эзэнт гүрэн нь байгуулагдсан цагаасаа хойш 698.700 км² нутаг дэвсгэртэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ европ тивд Оросын Хаант Улсын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх том, 21,2 сая хүн амтай нь (1804 онд) гуравдугаарт (Орос, Францын дараа) ордог улс байв.