Үелэх систем
From Wikipedia, the free encyclopedia
Химийн элементийн үелэх систем (мөн Менделеевийн үелэх систем гэж нэрэлдэг) гэдэг нь орчин үед мэдэгдэж буй химийн элементүүдийн жагсаалт юм. Үелэх системд химийн элементүүд нь өөрсдийн атомын дугаарын дарааллаараа (багаас их рүү) байрлана.
Химийн элементүүдийг үелэх системд Үе болон Бүлгүүдэд хуваана.
Үелэх системийн мөрийн дагуу, 7 үе байх ба эхний үед (үе 1) зөвхөн Устөрөгч, Гели гэсэн 2 элемент, 2 ба 3-р үе тус бүр 8 элемент агуулна. Бусад үеүүд харьцангуй олон химийн элементүүдийг агуулна.
Үелэх системийн баганыг бүлэг гэж нэрлэх ба стандарт үелэх системд нийтдээ 18 бүлэг ялгана. Нэг бүлэгт багтах химийн элементүүдийн электрон байгуулалт нь төстэй байх учир химийн шинж чанар нь ойролцоо байна. Жишээлбэл, 18-р бүлгийн элементүүдийг инерт хийнүүд гэж нэрлэх ба эдгээр нь өөр элементүүдтэй урвалд ордоггүй.
Үелэх системийг Оросын химич Дмитрий Менделеев (1834-1907) 1869 онд нээж гаргасан ажээ.
Анх Химийн үелэх системийг 1869 оны 3-р сарын 26-27-нд Менделеевын "Химийн үндэс" «Основы Химии» (ч. 1, вып. 2) номонд хэвлэгдсэн байна. Дараа нь Менделеев орон нутгаар аялж явахдаа агуу юм нээснээ мэдэрч энэхүү Үелэх системийг "Нийгмийн ашиг тус" «Общественная польза» хэвлэх үйлдвэрт бусад химичдэд тусгайлан илгээхээр 3-р сарын 29-нд хэвлүүлжээ. Албан ёсоор 1969 оны 4-р сарын 17-д германы Лайпциг хотын "Практик химийн сэтгүүл" «Journal für Praktische Chemie» -д хэвлэгдэж олон нийтийн хүртээл болжээ.